Британид илэрсэн коронавирусийн мутаци Сингапурт бүртгэгджээ
2020-12-24

Их Британид илэрсэн коронавирусийн шинэ штаммаар халдварласан анхны тохиолдол Сингапурт бүртгэгдсэн талаар тус улсын эрх баригчид баталлаа. Си Эн Эн агентлагийн мэдээлснээр дахин 11 хүний тест эерэг гарсан байна. 

 

"Саяхан Лондон хотоос ирсэн Сингапурын оюутан эмэгтэйгээс шинэ штамм илэрсэн. Гэхдээ вирусийн энэ төрөл олон нийтийн дунд тархсан гэх баталгаа одоогоор алга" хэмээн Сингапурын Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна.

 

Тус яамны мэдэгдсэнээр, 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны хооронд хугацаанд Европоос Сингапурт эргэн ирсэн 31 хүнээс коронавирус илэрсэн байна. Халдвартай бүхий л хүмүүсийг тусгаарлалтын төвүүдэд байрлуулжээ. Харин сүүлийн сарын хугацаанд олон нийтийн дунд халдварын тохиолдол арваас бага илэрсэн байна. Энэ улсад цар тахал дэгдсэнээс хойш нийтдээ 58 461 тохиолдол бүртгэгдсэнээс 58 304 нь эдгэрч, 29 хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин