Л.Мөнхтүшиг: Франкфуртад үлдсэн иргэнд тусгаарлах байрны болон амьжиргааны зардал өгнө
2020-12-24

 

 

Франкфуртаас эх орондоо ирэхээр бүртгүүлээд байсан иргэнийг халдвартай гэх шалтгаанаар онгоцонд суулгалгүй үлдээсэн тухай мэдээлэл гарч, тухайн иргэн ч цахим орчинд өөрийнхөө асуудлаар хандсан. Энэ талаар чуулганы хуралдаанаар гишүүн Н.Наранбаатарын "УОК ажлаа хэрэгжүүлж байгаа ч доод түвшиндээ хариуцлага алдаад байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт халдвар тархсан, Фракфуртын нислэгийн асуудал доод түвшиндээ хариуцлага алдсантай холбоотой. Хариуцлага тооцсон уу гэсэн асуултад  ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

 

-Франкфуртад үлдсэн иргэний хувьд шинжилгээний хариу эерэг гарсан.  УОК-оос ЭМЯ-нд шинжилгээний хариу сөрөг гарсан иргэнийг нислэгт багтаах шаардлагатай зөрчилдсөн. Энэ дагуу нислэгт байгаа бусад иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх үүндээс нислэгт суулгаагүй. Гэхдээ иргэдэд туслах сан болон олон улсын шилжилт хөдөлгөөний шугамаар тусгаарлах байрны болон амьжиргааны зардалд нь хөрөнгө гаргахаар тохирсон. Тухайн иргэнтэй холбоотой цахим орчинд буруу ташаа мэдээлэл явж байсан. Хувь хүний нууц болон өөрийнх нь  нөхцөл байдлыг бид хүндэтгэн үзэж байсан. Иргэний хувьд өөрөө дэлгэрэнгүй тайлбар өгсөн байсан гэв. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Naranbaatar gej yamar gishuun bdag bilee?
2020-12-25