Цар тахалтай тэмцэхэд нь зориулж БНАСАУ-д 700 мянган ам.доллар олгожээ
2020-12-24

2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс 12 дугаар сарын наймныг хүртэлх хугацаанд Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг болон Улаан хавирган сар хамтран БНАСАУ-д коронавирустэй тэмцэх хөтөлбөрийн хүрээнд 700 мянган ам.долларын тусламж үзүүлжээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх тусламжийн 330 мянган ам.доллар нь эрүүл мэндийн салбарт, 50 мянга нь ундны ус, эрүүл ахуйн хэрэгслийн хангамж, 25 мянга нь Хойд Солонгосын Улаан загалмайн нийгэмлэгийн ажлыг дэмжихэд зориулагджээ. 

 

Хойд Солонгост коронавирустэй тэмцэх төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахад дайчлагдсан Улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурынхны тоо 100 мянга давсан байна. Түүнчлэн энэ байгууллагын тусламжтайгаар хэт улаан туяаны халуун хэмжигч, хувийн хамгаалалтын хэрэгсэл, оношилгооны багц болон тусгаарлалтад байгаа БНАСАУ-ын 5.5 мянган иргэнд хувийн ариун цэврийн хэрэгсэл зэрэг шаардлагатай эд зүйлсийг нийлүүлжээ.

 

Энд дуулгахад, Хойд Солонгост коронавирусийн халдвар бүртгэгдээгүй гэж эрх баригчид нь албан ёсоор мэдэгддэг ч сүүлийн үед хязгаарлалт, хөл хорио улам чангарч байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Morgan:
With so much in my heart I am here to express myself on how Priest Salami saved my marriage from divorce. Myself and my husband were having some misunderstanding and it was tearing our marriage apart to the extent my husband was seeking a divorce. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across Priest Salami details and about how he has helped a lot of people by restoring their relationship. I contacted Priest Salami and in less than 48 hours my husband cancelled the divorce papers. Now myself and my husband live together in peace and harmony all thanks to Priest Salami for saving my marriage from breaking up. Priest Salami contact information are via email: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229
2023-01-27