ШУУД: Баянзүрх дүүргийн эмнэлгээс эхтэй голомтод нэмж зургаан тохиолдол бүртгэгдлээ
2020-12-25

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.25/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 8863 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс зургаан хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүсээд буй голомттой холбоотой бөгөөд өвчтөн 2, сахиур 1, гэр бүлийн хүмүүс байна. Ингэснээр нийслэлд батлагдсан тохиолдол нийт 285 болж байна. Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дархан-Уул аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй.  Ингэснээр,

 

  • Сэлэнгэ аймагт: 217

  • Дорноговь аймагт: 32

  • Говьсүмбэр аймагт: 4

  • Архангай аймагт: 3

  • Орхон аймагт: 25

  • Дархан-Уул аймагт:45 тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 611 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1075 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 584 байгаа. Өнөөдрийн байдлаар 482 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 416 хүн хөнгөн, хүндэвтэр 57 хүнд 6, маш хүнд 3 байна.  

 

Баянзүрх дүүргийн голомтод коронавирусийн нийт тохиолдол 142 болжээ. Үүнээс хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн 75, сахиур 24, эмнэлгийн ажилтан 17, гэр бүлийн хүн 26 тус тус байна. Тандалт судалгаа үргэлжилж байна. Нийт 1428 хавьтлыг илрүүлж шинжилгээ авсан. Сүүлийн 24 цагийн хугацаанд 45 хавьтлыг олж илрүүлж судалгаа шинжилгээнд хамруулж байгаа. Нийслэлд бүртгэгдсэн халдварын тохиолдлыг дүүргээр нь ангилбал,

 

  • Баянгол дүүрэгт: 1,2,3,4,5,6,7,8,9,10,15,18,25 хороонд нийт 40 тохиолдол

  • Баянзүрх дүүрэгт: 2,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,16,17,19,20,21,22,23,24,25,26,27 хороонд нийт 148 тохиолдол

  • Сүхбаатар дүүрэгт: 1,7,11,12,13,16,17,18,19 хороонд нийт 26 тохиолдол

  • Сонгинохайрхан дүүрэгт: 1,2,5,7,8,9,13,19,24,26,29,30,36 хороонд нийт 30 тохиолдол

  • Хан-Уул дүүрэгт: 4,10,16,18,21 хороонд нийт 25 тохиолдол

  • Чингэлтэй дүүрэгт: 6,7,12,13,14,16,19 хороонд нийт 14 тохиолдол

  • Багануур дүүрэгт:4 хороонд 1 тохиолдол

  • Налайх дүүрэгт:3 хороонд 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
Ажлаа хийгээч дуракаа ХХААЯны сайд нэртээ дуракаа
2020-12-26
Хүн:
Хөй. ХХААЯамны сайдаа. ЖДҮ,жижиг аж ахуй эрхэлж байгаа хүмүүсээ дэмжэх талаар п....даа минь хэзээ бодох юм бээ лалраа . Чам шиг ажлаа хийхгүй гадуур гэртээ амарж байгаа хүн ховор шүү
2020-12-26
Хүн:
Яагаад ХХААЯмны сайд ажлаа хийхгүй гэртээ суугаад бна? Коронагаар далимлуулж ямарч ажил хийхгүй цалин аваад сууж болохгүйштээ п....а минь.Хятадыг ганцхан бодоод сууж болохгүйштээ.
2020-12-26