Хавдар судлалын үндэсний төвд сэжигтэй тохиолдол илэрлээ
2020-12-25

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.25/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нарын албаны хүмүүс оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

Хавдар судлалын үндэсний төвийн эмч ажилчид коронавирусийн халдварт өртсөн үү?

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-Эрүүл мэндийн томоохон байгууллага үндэсний төв, эмчилгээ үйлчилгээ явуулж байгаа газрууд эмч ажилчдынхаа дунд коронавирус халдвар илрүүлэх PCR шинжилгээ хийж байгаа. Хавдар судлалын үндэсний төв 600 гаруй ажилтантай. Эхний 324 хүний шинжилгээг авлаа. Үүнээс хоёр хүний шинжилгээнд урьдчилсан байдлаар коронавирусийн халдвар илэрсэн. Баталгаажуулах шинжилгээ хийж байна.

 

Хавдар судлалын үндэсний төв дээр шөнөөс эхлэн хариу арга хэмжээ авч байгаа. Нийт 324 ажилчдыг шинжилгээнд хамруулж байна. Мөн үлдсэн 300 ажилчдаас шинжилгээ авч байгаа. Мөн түүнээс гадна тухайн тасагт үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн шинжилгээ авч байна. Баталгаажих шинжилгээ авсны дараа зарлана.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Ardaas ni ingeed hoogood baihuu saidaa??? Hyatadad buh hundee shinjilgee hiigeed darj avsan shuu dee?
2020-12-25
ene humuusiig soliochee hariutslaga alga bna
2020-12-25
Yu vee? Odoo Havdar sudlalin emneleg daraagiin golomt ni bolj baigaa yum bish biz dee. Ee buu uzegd.
2020-12-25
Зочин:
За даа энэ хэцуу л болж бна даа
2020-12-25