Япон Өмнөд Солонгост эсэргүүцэл илэрхийлэв
2020-12-25

Япон тэнгис дэх Такэсима арлуудын орчимд цэргийн сургуулилалт хийсэнтэй нь холбоотойгоор Япон улс Өмнөд Солонгост эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ талаар Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобу Като баасан гарагт хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. 

 

"Такэсима арал бол түүх болон олон улсын эрхзүйн үүднээс Японы газар нутагт хамаардаг. Энэ төрлийн үйлдлийг (shuud.mn: цэргийн сургуулилалт) байж болшгүй гэж бид үзэж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын талд эсэргүүцэл илэрхийлсэн" хэмээн Кацунобу Като мэдэгджээ.

 

Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчин болон эргийн хамгаалалтын оролцсон цэргийн сургуулилалт 12 дугаар сарын дөрөвний өдөр болсон байна. Энэ жил коронавирусийн цар тахлын улмаас цар хүрээг нь багасгасан гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.

 

Энд дуулгахад, Япон тэнгис дэх Такэсима арлууд нь Токио, Сөүлийн хоорондын маргаантай газар нутаг юм. Японы эзэнт гүрний бүрэлдэхүүнд 1905 онд багтсан энэ нутаг дэвсгэрийг Өмнөд Солонгос хууль бусаар эзлэн түрэмгийлсэн гэж Япон үздэг. Харин БНСУ-ын эрх баригчид энэ арлыг үргэлж Солонгосын бүрэлдэхүүнд байсан гэж мэдэгддэг бөгөөд одоо энэ газар нутгийг Өмнөд Солонгосын арми хяналтдаа байлгадаг юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-18
ард:
газрын төлөө дайн эхэллээ дээ
2022-09-06
Арал ч гэж дээ, хэдэн хадан хясаанууд. Гэхдээ ойр орчин нь байгалийн хийтэй.
2020-12-26
Гадныхан буруу юм хийвэл эсэргүүцэх хэрэгтэй. Тэгж байж дараагийн дайралтыг хаана
2020-12-25