ШУУД: 39 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-12-27

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.27/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 14646  хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 39  хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, 38 хүн нь  Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүсээд буй голомттой холбоотой бөгөөд тусгаарлан ажиглах байр болон гэртээ тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Тусгаарлагдсан хүмүүсээс өвчтөн 5, эмнэлгийн ажилтан 3, гэр бүлийн хавьтал болсон 30 хүн байна. Мөн Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Баянзүрх дүүргийн голомтод коронавирусийн нийт тохиолдол 184 болжээ. Ингэснээр нийслэлд батлагдсан тохиолдол нийт 330 болж байна. Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дархан-Уул аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй.  Ингэснээр,

 

  • Сэлэнгэ аймагт: 217

  • Дорноговь аймагт: 32

  • Говьсүмбэр аймагт: 4

  • Архангай аймагт: 3

  • Орхон аймагт: 25

  • Дархан-Уул аймагт:45 тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 656 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1121 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 711 байгаа. Өнөөдрийн байдлаар 400 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 336 хүн хөнгөн, хүндэвтэр 54 хүнд 7, маш хүнд 3 байна. 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
zochin:
yag ynen yneheer muu baina, ter BZD -iin emnelgiig nuuzaar huvidaa avsan ezniig il bolgoh heregtei, ulsiin omch ynegui avsan gene lee 2000-2004 onii zasgiin yed
2020-12-27
zochin:
Монголчууд хот дотор болон хотоос гадагш их явж байна. Цар тахалы үед 1-2 сар тэсээд гэртээ байвал халдвар тархахгүй, дарах боломжтой юм. Иймд монголчууд амь нас эрүүл мэндээ хайрлаж, дэглэм сайн сахиж, үүргээ ухамсарлана уу. Тэсвэр тэвчээргүй, хариуцлагагүй байдлын үр дүнг ихээр сонсож мэдэрч байгаа шүү дээ.
2020-12-27
зочин:
ВЗД эмнэлэгийн голомт гэдэгт 39 хун халдвар илэрсэн гэдэг эмнэлэгт байгаа юм биш. Хумуус ингэж ойлгоод тэгж яриад бна.Гэрт нь тусгаарласан гэдэг нь хот даяар тараж байрласан байгаа учир хороондоо гарсан халдварын тоог хар. Хэрэв хороонд чинь гарсан бол гэрээс буу гар. Хорооныхоо дэвсгэрт байгаа дэлгуурт буу ор.
2020-12-27
зочин:
БЗДийн эмнэлэг маш хариуцлагагүй бх үйлчилгээний стандарт дүрэм журмаа огтоос мөрдөөгүй газар байждээ. Үүний золиос маш өндөр үнэтэй төлөгдөж буй нь харамсаад ч барахгүй юм. Жижиг бизeсүүд шууд хаалгаа бүрмөсөн барьж дампуурч зогсож хэдэн зуугаараа иргэд огт ажилгүй боллоо. Хэдэн зуун тэрбумаар тоологдох эдийн засгийн хохирол уналт өдрөөс өдөрт +эгдэн үргэлжилж байна. Иргэдийн худалдан авах чадвар тэгрүү дөхсөөр Эмнэлгийн зохион байгуулалтгүй салан байдлын төлөөст олон зуун иргэдийн эрүүл мэнд хэдэн мянган хүмүүсийн нойр хоолгүй ажлын цагууд тэдний эрүүл мэндийн асуудал явж байгаа нь юутай гашуун
2020-12-27
zochin:
yag ynen yneheer muu baina, ter BZD -iin emnelgiig nuuzaar huvidaa avsan ezniig il bolgoh heregtei, ulsiin omch ynegui avsan gene lee 2000-2004 onii zasgiin yed
zochin:
xhi muu balair avgai, mongolchuudiig buten jil daramtlaad odoo ur dun ni enii, muu novhs, eruul mendiin yam gej bugdiig ni halaad shinechil, ene metiin iljirsen hognuudiig zailuul
2020-12-27
Энэ эмнэлгийг суллаж ариутга:
Хүмүүсийг өөр өөр газар тугаарласан бол ингэхгүй байсан байх. Дотроосоо дахиад аваад байгааюм биш үү ????
2020-12-27