Хилийн боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг ГУРВАН САР түр зогсоолоо
2020-12-27

Улсын онцгой комиссын хурал 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр боллоо. Хурлаар "Ковид-19"-ийн нөхцөл байдал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хийсэн ажил, аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах зэргийг хэлэлцэв.  Үүнтэй холбогдуулан:

 

  • Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах

  • Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох

  • Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бараа материалыг хилээр нэвтрүүлэхийг тухай бүр нь шийдвэрлэх

  • ОХУ-ын Хиагт боомтод ирсэн олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг Алтанбулаг боомтод солилцох, татан авах туршилтыг 2021 оны 01 дүгээр сарын 02-04-ний өдөр хийх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын онцгой комиссын саналыг ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс шинэ он гартал нийслэлд тэг зогсолт хийх тухай нийгмийн сүлжээгээр тархаж байгаа мэдээлэл ямар ч үндэслэлгүй гэдгийг Улсын онцгой комисс мэдэгдлээ.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Tas xoriod 0 zogsolt xiigeed neg mur daraad avaachee.bid 14 xonog arai l ulburchixgyi bx. Uvchingyi bolson xoino zuv shiid shiidver gargaad yavbal arga ni oldono.ingeed xugatsaa aldaad bxaar amidral ch uvchin ch xetsyydeed bn
2020-12-27
зочин:
..бараа материал..гэдэг юу орохыг тодорхой заал хэрэгтэй.Ойлгомжгуй байдал ууснэ.
2020-12-27
Munkhtuya:
Teg zogsoltoo hiigeechee vini pivo boliochee delguuruud hulgaigaar zaraad bna arhi deer tumur nuurs haruulaach jijig biznes erhlegchidiin admiral emzeg davhargaruu orloo delguuruudiig hurgelteer yavuulah heregtei deglfmee deed tsagt ni chzngatga
2020-12-27
Зочин:
Хүйтэн өдрүүдэд 0 зогсолтоо хийчээч дээ. Олон хүний амь нас аврагдана даа. Баяраар мөнгө төгрөг үрж хий дэмий хөлхөлдөхгүй гэр гэртээ суугаад халуун хоол цайгаа идээд шампанскаа буудуулаад болоо юм биш үү?
2020-12-27
М:
Өөрөөр арга хэмжээ аваачээ. Өндөржүүлсэн бэлэн байдал нь аймаг хотод хангалттай шүү дээ. Түүнээс цааш хорио хрэггүй. Хүмүүс дор бүрнээ дэглэмээ сахихад л хагалттай шүү дээ
2020-12-27
мөнгөгүй болоод ирвэл яах ют бол%
2020-12-27
Арай тоглолт хийгээд бгаа юм биш биздээ
2020-12-27
Фааааааак
2020-12-27