Криштиану Роналдуг XXI зууны шилдэг хөлбөмбөгчнөөр нэрлэв

"Ювентус", Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду "Зууны тоглогч" нэр төрлөөр Globe Soccer Awards шагналын эзэн болжээ. Зохион байгуулагчдын үзснээр чухамхүү өдгөө 35 настай Криштиану Роналду XXI зууны хамгийн шилдэг хөлбөмбөгчин гэнэ.
Роналду Англи, Испани, Италийн аварга болж байсны дээр Аваргуудын лигд таван удаа ялалт байгуулж байв. Португалийн шигшээ багийн бүрэлдэхүүнд тэрбээр Европдын аварга шалгаруулах тэмцээнд ялж байсан бол "Алтан бөмбөг"-ийг таван удаа хүртэж байсан юм.
Globe Soccer Awards-ыг зохион байгуулагчид зууны шилдэг дасгалжуулагчаар "Манчестер Сити"-ийн өнөөгийн дасгалжуулагч Хосеп Гвардиолыг нэрлэлээ. Түүнчлэн 2020 оны шилдэг хөлбөмбөгчнөөр Мюнхений "Бавари", Польшийн шигшээ багийн довтлогч Роберт Левандовскиг нэрлэсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ