ШУУД: 16 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-12-28

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.28/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 8894  хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 16  хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, 10 хүн нь  Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүсээд буй голомттой холбоотой бөгөөд өвчтөн 2, гэр бүлийн хавьтал болсон 8 хүн байна. Мөн зургаан тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ явуулж байгаа эмч, сувилагч, ариутгагч нар коронавирусийн халдварт өртсөн байгаа. Баянзүрх дүүргийн голомтод коронавирусийн нийт тохиолдол 194 болжээ. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 19, эх эмч 6, сувилагч 8, үйлчлэгч 3, эмзүйч 1, жолооч 1 байна. Мөн гэр бүлийн хавьтал 59, өвчтөн 86, сахиур 24, хавьтал 6 хүн бий. Халдвар бүртгэгдсэн дүүргүүдийг танилцуулбал,

 

  • Баянгол дүүрэгт: 13  хороонд 43 тохиолдол

  • Баянзүрх дүүрэгт: 21 хороонд 191 тохиолдол

  • Сүхбаатар дүүрэгт: 9 хороонд 28 тохиолдол

  • Сонгинохайрхан дүүрэгт: 13 хороонд 31 тохиолдол

  • Хан-Уул дүүрэгт: 6 хороонд 21 тохиолдол

  • Чингэлтэй дүүрэгт: 8 хороонд 18 тохиолдол

  • Багануур дүүрэгт: 1 хороонд 1 тохиолдол

  • Налайх дүүрэгт: 1 хороонд 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

 

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 340 болж байна. Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дархан-Уул аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 666 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1137 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 711 байгаа. Өнөөдрийн байдлаар 416 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 350 хүн хөнгөн, хүндэвтэр 56 хүнд 8, маш хүнд 2 байна. 

 

Үүнээс ХӨСҮТ-д 18 хүн бий. Биеийн байдлыг үнэлбэл, 16 хүн хөнгөн, хүндэвтэр 1 хүнд 1 байгаа. Цэргийн төв эмнэлэгт 217 хүн эмчилгээнд байна. Үүнээс 153 хүн хөнгөн, хүндэвтэр 55 хүнд 7, маш хүнд 2 байгаа. Сэлэнгэ аймагт 21 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал бүгд хөнгөн зэрэгтэй байгаа.  Яармагийн 300 ортой эмнэлэгт 160 хүн эмчилгээнд байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хөнгөн байгаа.

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
Солонгост английн шинэ вирус илэрсэн. Англиас ирсэн хүмүүс авчирсан байна
2020-12-28