Саудын Арабт газрын тос, хийн дөрвөн шинэ орд нээжээ

Саудын Арабт газрын тос, хийн дөрвөн шинэ орд газрыг тус улсын Saudi Aramco компани нээсэн талаар Саудын Арабын Эрчим хүчний сайд, хунтайж Абдулазиз бен Сальман мэдэгджээ.
Газрын тосны орд газруудын нэг нь Дахран хотоос баруун хойд зүгт, хоёр дахь нь Рафха хотоос баруун хойд зүгт, Ирактай хиллэх хилийн ойролцоо байрладаг аж. Харин хийн нөөц нь Гавар газрын тосны орд газраас баруун өмнөд хэсэгт болон Гавараас зүүн зүгт байх Аль-Сахбаа цооногоос тус тус олджээ.
Эрчим хүчний сайдын өгүүлснээр Saudi Aramco компани шинээр илрүүлсэн орд газруудын нөөцийн хэмжээг тодорхойлох, газрын тос, хийн хэмжээг үнэлэх ажлаа үргэлжлүүлж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ