Аюулт үзэгдэл, ослын 215 удаагийн дуудлага бүртгэгджээ
2020-12-28

 

Улсын хэмжээнд өнгөрөгч долоо хоногт буюу энэ сарын 21-27-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 11 аймгийн 17 суманд нийт 215 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

 

Үүний 160 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 45 нь гал түймэр, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

 

Аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан, гэмтсэн бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин