Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр
2020-12-29

 

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу  1911 оны 12 сарын 29-нд Монгол улсын  түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний  ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулжээ.

 

Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.

 

Соцализмын он жилүүдэд энэхүү түүхэн чухал өдрийн үнэ цэнийг ойшоолгүй ирсэн ч УИХ-ын 2007 оны 8 сарын 16-ны хуулиар 12 дугаар сарын 29 -нд бүх нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны 12 сарын 23 өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан юм. Энэ өдөр улс нийтээр амардаг.

Shuud.mn
Сонин хачин
х:
чи зайлаа
2020-12-31
халх:
энэ ямар гадны захиалгаар ийм сэтгэгдэлийг хаа сайгүй үлдээгээд яваа нөхөр вэ монгоын түүх ард түмэн Богдын хийсэн бүхнийг мэднэ монголын тусгаар тогтнол үүрд та нарын бузар санаа бүтэхгүй
2020-12-31
Манж улсыг богд унагаагаагүй. Хятадууд манжийн хааныг ордноос нь хөөж тусгаар тогтнолоо зарласнаар манж улс унасан. Богд юу ч хийгээгүй. Харин богдын хийсэн ажил бол монголыг 3 хувааж орост хойт хэсгийг хятадад өвөр монголыг өгсөн. Ийм хүнийг мандуулдаг монголчууд тэнэг
2020-12-29
х:
чи зайлаа
халх:
энэ ямар гадны захиалгаар ийм сэтгэгдэлийг хаа сайгүй үлдээгээд яваа нөхөр вэ монгоын түүх ард түмэн Богдын хийсэн бүхнийг мэднэ монголын тусгаар тогтнол үүрд та нарын бузар санаа бүтэхгүй