ЭМЯ: 38 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-12-29

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.29/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 14035  хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 38  хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, 36  тохиолдол  нь  Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүсээд буй голомттой холбоотой бөгөөд сувилагч 2, үйлчлэгч 1, өвчтөн 6, сахиур 4,  гэр бүлийн хавьтал болсон 17, бусад хавьтал 2 хүн байна.  Баянзүрх дүүргийн голомтод коронавирусийн нийт тохиолдол 226 болжээ. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 22 байгаа. Үүнээс  эх эмч 6, сувилагч 10, үйлчлэгч 4, эмзүйч 1, жолооч 1 байна. Мөн гэр бүлийн хавьтал 76, өвчтөн 91, сахиур 29, хавьтал 8 хүн бий.

 

Хавдар судлалын үндэсний төвд  хавьтал болсон 126 хүнд давтан шинжилгээ хийсэн. Үүнээс дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Тухайн иргэд нь батлагдсан хоёр тохиолдлын гэр бүлийн хавьтал гурван хүн, тухайн тасагт хамт ажилладаг нэг сувилагч байгаа. Мөн Цэргийн төв эмнэлгийн  эмч коронавирусийн халдварт өртсөн байна. Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 376 болж байна. Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дархан-Уул аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 702 байгаа. Сайн мэдээ 34 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа.  Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1175 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 745 байгаа. Өнөөдрийн байдлаар 420  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 334 хүн хөнгөн, хүндэвтэр 77 хүнд 7, маш хүнд 2 байна. 

 

Үүнээс ХӨСҮТ-д 48 хүн бий. Биеийн байдлыг үнэлбэл, 42 хүн хөнгөн, хүндэвтэр 5 хүнд 1 байгаа. Цэргийн төв эмнэлэгт 222 хүн эмчилгээнд байна. Үүнээс 142 хүн хөнгөн, хүндэвтэр 72 хүнд 6, маш хүнд 2 байгаа. Сэлэнгэ аймагт 21 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал бүгд хөнгөн зэрэгтэй байгаа.  

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Иргэн.:
Эрүүл мэндийн салбар, цагдаа, онцогой болон өдөр шөнөгүй иргэдийн аюулгүй байдлыг хангаж буй бүх албан хаагчдад эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе! Иргэд маш хариуцлаггүй гадуур, дэлгүүр хэсэх, зайгаа барихгүй байх, шүлсээ хаях, тамхиа гудамжинд хэнэггүй татах, маска зүүсэн мэт амнаасаа булгах гэх маш олон зөрчил гарч байна. Охид залуучууд архи дарс их хэмжээгээр гэртээ ууж, хорио зарлахаас өмнө баар ресторанууд дүүрэн байлаа ...
2020-12-30
Хуцаа Батаа
2020-12-29
Зочин:
Улаанбаатарт хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй бусад аймаг хотруу халдвар тархах эрсдэл өндөр ххрагдаж бн
2020-12-29
Увайгүй ноёны урагшгүй албат гэдэг ч болж бна даа Маш хариуцлагагүй бна Хоосон хорио худлаа мэдээлэл Дарга нар нь гэртээ татваргүй барааны виски хоньяк уугаад амарч бдаг Хэдэн цагдаа гудамжинд хөлдөж үхлээ Үймсэн ард нь нууц үйл ажиллагаа шагийн архи Харамсалтай
2020-12-29
Бат:
Халдвар дэлгэрэхэд хөл хорионы хатуу дэглэм гээч маш буруу үйл ажиллагаа гол нөлөө үзүүлсэн. Хориод ч байгаа юм шиг үгүй ч юм шиг өөх ч биш булчирхай ч биш үлбэгэр хөл хорио халдвар тархахад ч нөлөөллөө, бас ард иргэдийг үл тоох байдалд, бас нууц байдлаар харилцаанд орохыг нэмэгдүүлсэн эргүү шийдвэр болосн. Нийтийн тээврээ явуулж хатуу хөл хорио гээч юм тогтоодог улс Монголоос өөр байдаг болов уу, Одоо наад буруу шийдвэрээ зогсоо, хөл хориогоо цуцал, хүн амын дунд халдвар тархаагүй байна, иргэд маань зайгаа барьж маскаа зүүж, хамгаалалт сайн нийж байсны дүнд масс тархалт болоогүй байна. УОК-ын мулгуу шийдвэр л халдвар үүсэхэд нөлөөлсөн гэж бодож байна. .
2020-12-29
Хуцаа Батаа
teneg hahaha
2020-12-29
teneg hahaha
2020-12-29
uneheer hetsu hund ajild buhnee zoriulj baigaa emnelgiihendaa AMJILT husye! Muu said zailaasai zasvarchin usan tolgoi!
2020-12-29
Иргэн:
Тэр Франкфуртээс ирсэн хүнийх нөгөө шинэ штамм нь биш бгаасай билээ!
2020-12-29
Ч:
Энэ амаргүй ажилд чинь амжилт хүсье!
2020-12-29
zochin:
nuuj yriaad baich deer chin ulam l sandraad medeellee zov ogoj chadachgui!!! YOK unecheer muu ajillaj bna!!! ESaidaa ajillaa chiigeecheeeeeeee
2020-12-29
Мөнхжаргал:
Энэ эмнэлгийн байдал
2020-12-29
zochin:
Todorkhoi yarimaar bna
2020-12-29
Иргэн:
Мэдээллээ ойлгомжтой тодорхой болгох хэрэгтэй. Нийт 38 -аас Баянзурх эмнэлэг 36 гэснээ ,улдсэн 2 хун нь хаана хэн гэдгийг хэлсэнгуй баахан тоо яриад л.БЗД- н ямар хороод вэ? Эхлээд зевхен шинэ хумуусээ яриад дараа нь дэлгэруулж ярьж байна уу
2020-12-29
teneg hahaha
teneg hahaha
!!!:
Монголчууд хариуцлага султай, цэвэрч нямбай биш, сал пал байдгийн тод жишээнь БЗД-ийн эмч, сувилагч нарын байж байсан байдал. Ийм байдал бусад эмнэлэг, ер нь албан байгууллага, нийтийн үйлчилгээний газруудад ч байсаар байгаа шүү. Дэлгүүрт л гэхэд зай барьж буй хүмүүсийн хажуугаар чихэлдээн үүсгэж дайрч байдаг малууд их байна...
2020-12-29
Мөнхжаргал:
Энэ эмнэлгийн байдал
Баянзүрх эмнэлгийн хариуцлагагүй байдал Монгол улсыг самраад хаячихлаа.
2020-12-29