Япон: Модоор хийсэн хиймэл дагуул хөөргөнө
2020-12-30

Японы Sumitomo Forestry ойн аж ахуйн компани болох Киотогийн их сургууль хамтран дэлхийд анх удаа модон хиймэл дагуул бүтээхээр ажиллаж эхэлжээ. Мод бол экологийн цэвэр материал бөгөөд агаар мандалд шатаж, хортой ул мөр үлдээхгүй учраас ийм сонголт хийсэн гэж мэргэжилтнүүд өгүүлсэн талаар ВВС мэдээлсэн байна. Энэ хиймэл дагуулыг 2023 он гэхэд сансарт хөөргөхөөр зэхэж байгаа гэнэ. Үүний тулд онцгой нөхцөлд ашиглах төрөл бүрийн мод туршиж үзэхээр төлөвлөж байгаа аж.  

 

Японы Киотогийн их сургуулийн профессор, сансрын нисэгч Такао Дойгийн өгүүлснээр дэлхий рүү буцах үедээ хиймэл дагуулын хэсэг агаар мандлын дээд давхаргуудад хөнгөн цагааны бичил хэсгүүдийг үлдээснээр агаар мандлыг бохирдуулж байдаг гэнэ. Харин хиймэл дагуулыг модоор хийвэл сансарт үлддэг хэсэг нь шатаж, ямар ч хор нөлөө үзүүлэхгүй аж. 

 

Энд дуулгахад, Дэлхийн эдийн засгийн форумын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар дэлхийг тойрон 6000 орчим хиймэл дагуул эргэлдэж байгаа гэнэ. Тэдний ихэнх нь ажиллахгүй, сансрын хог болжээ. Мөн ийм хиймэл дагуулуудын тоо 2028 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, 15 мянгад хүрнэ гэж шинжээчид онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин