БНСУ-д үйлдвэрлэсэн "Спутник V" вакцины эхний ээлж ОХУ-д хүргэгдэв
2020-12-30

ОХУ-д боловсруулж, Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн "Спутник V" вакцины эхний ээлжийг Орос хүлээн авсан талаар Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, энэ вакцин нь гадаад зах зээлд нийлүүлэгдэх зорилгоор гадаад улс оронд үйлдвэрлэгэдж байгаа гэнэ. Оросын энэхүү вакциныг Солонгосоос гадна Бразил, Хятад, Энэтхэгт үйлдвэрлэж байгаа аж.

 

"Өнөөдөр тун чухал өдөр. Бид Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн вакцины эхний хэсгийг хүлээн авлаа" хэмээн тэрбээр 12 дугаар сарын 29-ний өдөр "Россия 24" сувгаар мэдээлсэн байна. 

 

Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүний өгүүлснээр, Asiana Airlines компани Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн дээрх вакциныг  12 дугаар сарын 25-ны өдөр хүргэжээ. Оросын вакциныг Өмнөд Солонгосын GL Rapha группийн Hankook Korus Pharm компанид үйлдвэрлэсэн байна.

 

Оросын вакциныг Өмнөд Солонгост үйлдвэрлэх тухай мэдээлэл энэ сарын эхээр гарч байлаа. Түүнчлэн энэ сард багтаан Өмнөд Солонгосын компани үйлдвэрлэсэн вакцинаа шалгуулахаар Орост хүргүүлнэ гэж онцолж байсан юм. Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн вакцинуудыг Ойрх Дорнодын орнууд руу илгээхээр төлөвлөж байгаа бөгөөд ирэх сард арилжааны зориулалтаар үйлдвэрлэлээ эхлэх аж.

 

Эргэн сануулахад, Гамалеягийн нэрэмжит төвд боловсруулсан Оросын төдийгүй дэлхийн анхны коронавирусээс сэргийлэх "Спутник V" вакциныг наймдугаар сарын 11-ний өдөр Орост бүртгэсэн. Энэ бэлдмэлийн үр дүн 91.4 хувьтай гэж гарсан бол коронавирусийн хүндрэлээс хамгаалах үр дүн нь 100 хувь гэж боловсруулагчид нь мэдэгдэж байв. Харин Оросын хоёр дахь вакцин болох "Вектор" төвийн боловсруулсан "ЭпиВакКорона" вакциныг 10 дугаар сарын дундуур бүртгэсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
ОХУ-ын Спутник-В вакцин нь корона вирусээс хамгаалах чадвар, дархлаа тогтоох үр дүн, үйлчлэх хугацаагаараа бусад вакцинаас илүү төдийгүй хүнд үзүүлэх харшлах нөлөөлөл багатай вакцин юм билээ. Дэлхийн эрүүл мэндийн голлох эрдэмтэн, мэргэжилтнүүд энэ вакцины үр дүнг өндөрөөр үнэлж магтаж байгаа ч АНУ тэргүүтэй барууны орнуудын геополитикийн улмаас хязгаарлалтанд ороод байгаа билээ.
2021-05-14
Hutsmoi
2021-02-19
Зочин:
Үхэж байна
2020-12-30
Zochin:
Hamgiin sain ni Angliin vaktsin, baruuniihan awch heregkeed ehelj bna, daanch mongol uniig ni diilehguu sh de
2020-12-30
Hutsmoi
Зочин:
Үхэж байна
zochin:
putin ah ene vaccinaa uurtuu hiilgehgui bolohoor neg l utgel muu b/aa.
2020-12-30
Хамгийн шилдэг вакцин нь Спутник гэж л харагдаад бгаа юм даа.
2020-12-30