Б.Ууганбаяр: Улсын хэмжээнд 34 тусгаарлах байранд 1753 иргэн байгаа
2020-12-30

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.30/ хийлээ.

 

 

УОК-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:

 

-Өнөөдрийн байллаар улсын хэмжээнд 34 тусгаарлах байранд 1753 иргэн байгаа. Үүнээс нийслэлийн хэмжээнд 27 тусгаарлах байранд 1655 иргэн бий. Орон нутагт 7 тусгаарлах байранд 89 иргэн байна.

 

Сүүлийн 24 цагийн байдлаар нэмж 70 иргэн тусгаарлагдсан. Үүнээс 12 иргэн дотроо шилжин тусгаарлагдсан.  Харин 123 иргэн гэрийн ажиглалтад шилжлээ.

 

Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байранд Онцгой байдлын  байгууллагаас 60 албан хаагч, цагдаагийн байгууллагаас 102, эрүүл мэндийн байгууллагын 78 ажилтан нийтдээ 240 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

 

Хавдар судлалын үндэсний төвөөс 79 иргэнийг эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв бусад буудал  руу шилжүүлсэн. Цэргийн төв эмнэлгээс 11 иргэнийг эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний 2 дугаар  төв рүү  шилжүүлж ажилласан. ХӨСҮТ-д төрсөн нярайг мөн шилжүүлсэн. Цэргийн төв эмнэлгээс 1 иргэнийг улсын 1-р эмнэлэг рүү шилжүүлэх ажлыг зохион байгууллаа. Мөн ХӨСҮТ-рүү тодорхой тооны иргэдийг шилжүүлэх ажиллагааг зохион байгуулсан.

 

Улсын хэмжээнд 3502 хүн гэрийн ажиглалтад шилжсэн. Тодорхой хугацаа дуусаад бусад хүмүүс хэвийн амьдралдаа орсон.  Сүүлийн байдлаар 9 тусгаарлах байраас нийслэлд 81 иргэн, орон нутагт 89 иргэн улсын хэмжээнд нийт 170 иргэн гэрийн ажиглалтад шилжиж байгаа.

 

Тээврийн цагдаагийн албаны хяналтын шалган нэвтрүүлэх 358 цэгт 907 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Эдгээр албан хаагчид 215 тээврийн хэрэгсэлтэй.

 

Мөн гаалийн хяналт зохион байгуулах ажлыг хэрэгжүүлж байгаа. УОК-ын Шуурхай штаб гаалийн байгууллагаас төлөөлөл ажилладаг. Өнгөрсөн хугацаанд нийт 87000 тээврийн хэрэгслээр 3 сая тонн барааг гаалийн хяналтад авч ажилласан. Үүнээс Монгол-Хятадын хилийн авто замаар 320 авто машин төмөр замаар 8200 галт тэрэг, Монгол-ОХУ-ын авто замын боомтоор 12500 авто машин, төмөр замаар 2700 галт тэрэг нэвтэрсэн.

 

М.Насан

 

 

Shuud.mn
Сонин хачин