Сансрын нисгэгчид дэлхий нийтэд Шинэ оны мэнд дэвшүүлэв
2020-12-31

Оросын сансрын нисгэгчид болох Сергей Рыжиков болон Сергей Кудь-Сверчков нар Олон улсын сансрын станцаас дэлхий нийтэд хандан ирж буй шинэ жилийн мэнд дэвшүүлжээ. 

 

Сансрын нисгэгчид хүмүүсийг өөрийгөө болон дотны хүмүүсээ хайрлаж, эрүүл мэнддээ анхааран, нэг нэгэндээ анхаарал халамж тавьж, хамтдаа урагшлахыг уриалсан байна. "Энэ бол хамгийн чухал, учир нь бид хамтдаа бүхнийг даван туулна" гэж Рыжиков өгүүлжээ. 

 

Харин сансрын нисгэгч Сергей Кудь-Сверчков дэлхий нийтэд хандан хэлсэн үгэндээ 2020 онд Олон улсын сансрын станцын хувьд ой тохиосон гэдгийг онцолсон бөгөөд 20 жилийн өмнө анхны олон улсын экипаж энэ станц дээр ирж байсан аж. Мөн энэ жил олон улсын сансрын станц дээр баяр хэрхэн тэмдэглэдэг талаар өгүүлсэн байна. Түүний өгүүлснээр яг л дэлхий дээр байдаг шиг гацуур, бэлэг, баярын ширээ засан шинэ оноо угтдаг гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин