Путин ойр дотныхонтойгоо шинэ оноо угтана

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өмнөх жилүүдийн адил ойр дотныхонтойгоо шинэ оныг угтана гэж РИА Новости мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч уламжлал ёсоор 12 дугаар сарын 31-нд ард түмэндээ хандан мэндчилгээ хүргэх бөгөөд энэ мэндчилгээг Анадырь болон Петропавловск-Камчатскийн оршин суугчид хамгийн түрүүнд сонсох аж. Учир нь энэ бүс нутгуудад шинэ он Москвагийн цагаар 15:00 цагт тохиох юм байна.
Хэдийгээр Орост цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа ч Ерөнхийлөгч Путин Зул сарын баяраар Орон нэгэн хотуудад очдог ууламжлалаасаа татгалзахгүй гэж Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ