БНХАУ Синофармын вакциныг зах зээлд гаргахыг зөвшөөрөв
2020-12-31

Хятадын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн хяналтын улсын газар Синофарм компанийн коронавирусийн эсрэг вакциныг зах зээлд гаргахыг зөвшөөрсөн талаар Хятадын Төв Телевиз мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Синофарм компанийн вакцины хоёр тунг хийлгэсний дараа вакцинд хамрагдсан хүнд өндөр түвшинд эсрэг биетүүд үүсч, вакцины үр дүн 79.34 хувьтай гарсан тул ийнхүү зах зээлд нийлүүлэхийг зөвшөөрсөн байна.

 

Энд дуулгахад, Хятад улс коронавирусийн вакциныг хамгийн түрүүнд боловсруулж эхэлсний дээр мөн л бусдаас түрүүлж клиникийн туршилтдаа орж байлаа. Гэсэн ч туршилтын гуравдугаар шатанд Хятадад вирус бараг үгүй болсон тул тарилгыг туршихад шаардлагатай орчин дутагдаж, мэргэжилтнүүд хүндхэн асуудалтай нүүр тулсан юм. Тиймээс клиникийн туршилтын гуравдугаар шат ихэвчлэн гадаад улс орнуудад явагдаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин