Хотын дарга уриалга гаргалаа
2020-12-31

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хүүхдийн төлөө фонд”-ыг сэргээн байгуулах тогтоол гаргасан. Энэ хүрээнд Хүүхдийн номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл, спортын цогцолборууд зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулах санхүүжилтийн эх үүсвэрт нийслэлийн харьяа төрийн албан хаагчдыг нэг өдрийн цалингаа Хүүхдийн төлөө фондод хандивлахыг уриалж, өөрөө нэгдэж буйгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар илэрхийллээ.

 

 

Мөн энэхүү тогтоолыг үндэслэн Хүүхдийн төлөө фондод хөрөнгө хуримтлуулах тоглолтын үеэр тэрээр Хүүхдийн фондын үйл ажиллагааг дэмжин Чингэлтэй дүүргийн 5-р хорооны 11000 квадрат метр газрын асуудлыг шийдвэрлэн, батламжийг Соёлын Сайд С.Чулуунд гардуулан өгсөн юм.

 

МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1972 онд Хүүхдийн төлөө фонд олон нийтийн санг байгуулсан түүхтэй. Тухайн үед нийслэлийн удирдлага Хүүхдийн төлөө фондтой хамтран ажиллаж, жил бүрийн нийтийн субботникийг зохион байгуулах, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчныг бий болгох, хүүхдийн төлөө цогцлоосон бүтээн байгуулалтуудын цэвэр цэмцгэр, соёлч боловсон орчин, ашиглалтыг хангах зэрэг ажлыг өдөр тутам хийж гүйцэтгэж ирсэн түүхэн уламжлалтай.

 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
төр гайхаад улайм цайм луйвар хийгээд байгаа юм биш үү
2021-01-02
Хуучны хувьд өгсөн барилга байшингаа эргүүлж аваач. Хувь хүний цалингаас хандив маягаар авна гэж хэлэхдээ ичихгүй байна уу та нар. Төр барьж байгаа та нар л бусниулсан биз дээ. Төрийн албан хаагчдаа яаэ амь зууж байгааг мэдэхгүй, талхны мөнгийг чинь авна гэхээсээ ичээч. Их мөнгө авдаг амьдралд хүрэлцдэг бол хамаа алга Бид та нар шиг баян биш шүү дээ Хөрсөн дээрээ бууж ажилла Хотын дарга гуай
2021-01-01
Зочин:
Санаа нь зөв боловч хууль зөрчөөд байна. Төрийн албан хааг хууль зөрчиж болдог гэж байхгүй. Яахаараа соёлын яам үүнийг хийдэг юм. Хүүхдийн байгууллага зөндөө байгаа биз дээ. Ерөнхий сайд л үүнийг зохион байгуулах ёстой. Хүрэлсүх хүүхдийн төлөө үндэсНий зөвлөлиЙн дарга биз дээ. Төрийн сайд нэг найруулагч хүмүүс үндэсний хэмжээнд байх ёстой байгууллагын хувьцаа эзэмшдэг байнаа. Энэ бол мөнгө угаах гэмт хэрэг болсон.
2021-01-01
Хуухэд куда гэрэл гэгээ хэрэгтэй бн
2020-12-31
Маш зов !
2020-12-31
Дэмжиж Байна !
2020-12-31
Луйвар.:
Соёлбн төвөөр улс хөгжихгүй улам ядуурна. Бачлаг бүтээгч үйлдвэрлэлээ хаячихаад новш гэж
2020-12-31
Маогийн маягийн соелын хувьсгал юм уу даа
2020-12-31
Бодож сэтгэдэг ажил нь ордон,номын сан,музeй.Жаахан алсыг харж улс орноо хөгжүүлэх,ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх талаар дорвитойхон ажил хийгээч.Улсын төсөвтөө бас л баахан соёлын төв,музeй,номын сан барьж байгуулна гээд тусгачихсан.
2020-12-31
Zochin:
Арай хэтэрхий юм.
2020-12-31
зочин:
чи болио одоо
2020-12-31