Ким Жон Ун мэндчилгээндээ амар амгаланг ерөөлөө

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун шинэ жилийн мэндчилгээндээ ард түмэндээ амар амгаланг ерөөсөн талаар Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээллээ.
Ким Жон Ун шинэ онд ч шинэ эринийг ойртуулахын төлөө тэмцэнэ гэж цохон тэмдэглэсэн байна. "Улс орныхоо бүхий л гэр бүлд үнэт аз жаргал цэцэглэхийг, ард түмэндээ эрхэм амар амгаланг ерөөж байна" хэмээн Ким Жон Ун мэдэгджээ.
Түүнчлэн "агуу ард түмэндээ туйлын үнэнч байхаа хэзээ ч өөрчлөхгүй" хэмээн тангаргалсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ