"Next stop-2020" наадмын оны шилдгүүд тодорлоо
2021-01-02

 

Монголын залуучуудын холбоо 1992 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн Next stop-2020 оны залуу шалгаруулах арга хэмжээ энэ жил шилдгүүдээ тодрууллаа. Тус наадам энэ жилийн хувьд хамрах хүрээгээ өргөжүүлж Нийгмийн зүтгэлтэн, Хүмүүнлэгийн үйлстэн хэмээх хоёр номинацийг шинээр нэмж нийт дөрвөн төрөлд шилдгүүдээ тодруулснаараа онцлогтой боллоо.

 

Энэхүү арга хэмжээний журмын дагуу цахим санал асуулгаар эхний тавд шалгарсан нэр дэвшигчдээс Зохион байгуулах комисс шилдгүүдээ тодрууллаа.

 

ШИЛДЭГ УЛСТӨРЧ ОНЫ ЗАЛУУ

 

Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдож, цар тахлын үед яаралтай арга хэмжээ аван, иргэд, аж ахуйн нэгжээ дэмжих болон бусад хүндрэлийг даван туулах чиглэлээр шийдвэр гаргасан Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, ЕРӨНХИЙ САЙД Ухнаагийн ХҮРЭЛСҮХ

 

ШИЛДЭГ БИЗНЕСМЭН ОНЫ ЗАЛУУ

 

“Зөв Монгол”, “Эрүүл Монгол” “Хүүхдэд ээлтэй илүү сайн Монгол” “Чадамжит Монгол”, “Бахархалт Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэн ажилласан Монгол Улсын хөдөлмөрийн баатар “МАКС” ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Дагвадоржийн ГАНБААТАР

 

ШИЛДЭГ НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН

 

2020 онд 32.5 сая тонн хүдэр боловсруулж, 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, улс, орон нутгийн төсөвт Нэг их наяд төгрөгийг давсан орлогыг төвлөрүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд коронавирусын цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны үнийг тэглэхэд 650 орчим тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ,

 

ШИЛДЭГ ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСТЭН

 

“Зүрх мартахгүй” төслийг санаачлан хэрэгжүүлж, орон нутагт мэргэжлийн багийн хамт оношлогоо хийж, тусламж үзүүлэн, одоогоор зөвхөн тус төслийн хүрээнд 80 гаруй хүүхдэд үнэ төлбөргүйгээр зүрхний мэс засал хийгээд байгаа Зүрх судасны мэс засалч, Анагаах ухааны доктор, ГАВЬЯАТ ЭМЧ Бундангийн БОЛДСАЙХАН нар тодорлоо. 

 

Ийн шалгарсан шилдгүүд болон нийт нэр дэвшин өрсөлдсөн эрхмүүд, саналаа өгсөн бүх хүмүүст талархсанаа илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ирж буй 2021 ондоо эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. 

Монголын залуучуудын холбоо

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зусарч
2021-01-03
Hmmmmm:
Shit хүрэлсүх гэнэ үү? Буруу бичсийм бишүү. Арай үгүй байлгүй дээээээ.
2021-01-03