Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав
2021-01-04

 

УИХ-ын Нэгдсэн чуулганы хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр хилийн боомт дээр виз олгох, цахим виз олгох, визийн төвийг ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Үүнээс гадна визийг зөвхөн хэвлэмэл хуудсаар олгодог гэх ойлголтыг өөрчилж, олон улсын хандлагад нийцүүлэн хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгох, гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах зохицуулалтуудыг шинээр тусгажээ. Тухайлбал, Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн ажлын 7 хоногт холбогдох байгууллагад бүртгүүлдэг байсан зохицуулалтыг хүчингүй болгож, гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 48 цагийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт цахимаар бүртгүүлэхээр зохицуулжээ.

 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт 2021 оны 06-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

Shuud.mn
Сонин хачин