О.Чимэдсүрэн: Улаанбаатараас орон нутаг руу халдвар тархах эрсдэл өндөр байна

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.04/ хийлээ.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн:
-Өнөөдөр Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймгийн Батцэнгэл суманд халдварын голомт хумигдаад байна. Харин хяналтад Дорноговь аймгийн Замын-Үүд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум байгаа. Хамгийн идэвхтэй газар нь Улаанбаатар хот байна. Тиймээс Нийслэлээс халдвар тархах эрсдэл өндөр байгаа. ДЭМБ-ын аргачлалын дагуу хамтарсан багуудын 19 удаагийн үнэлгээ хийхэд Улаанбаатараас орон нутаг руу коронавирусийн халдвар тархах эрсдэл өндөр байна гэсэн дүгнэлт гарсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ