Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа

Улсын Онцгой комисоос гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ. Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар нарын албаны хүмүүс мэдээлэл хийж байна.
Шадар сайд Я.Содбаатар "Улаанбаатар хотод тогтооосон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах саналыг хэлэлцлээ. Ингээд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс дөрөв хоногийн хугацаагаар буюу нэгдүгээр сарын 11-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ. Энэ хугацаанаас цааш Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллахаар шийдэж байна. Гэхдээ голомтын нөхцөл байдал хүндэрвэл эргээд хатуу хөл хорионы дэглэм барихаас өөр аргагүй болно.
Манай улсын хувьд нийтийн дархлаажуулалт руу аль болох эрсдэл багатай хүрэх, энэ хүртэл ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахгүй даван туулах нь чухал байна. Нэгдүгээр улиралд багтаан эхний вакцинжуулалтыг эхлүүлнэ. Монгол Улсад гурав, дөрвөн чиглэлээр энэ оны нэгдүгээр улиралд вакцин оруулж ирэн, вакцинжуулалтыг эхлүүлэхээр тооцоолж байна.
Хоёрдугаарт, Засгийн газраас энэ жил бүх нийтээр сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа
Мөн иргэд 5-10-уулаа нийлж салхинд гарч, 3-4-үүлээ уулзаж архи, согтууруулах ундаа хэрэглэж байна. Бөөнөөрөө нийлж арга хэмжээ зохион байгуулж байна. Тухайлбал халдвар илэрсэн "Тэнүүн-Огоо" компанийн ажилтан 10 гаруй хүнтэй нийлж салхинд гарсан. "Мөнххада" компанийн ажилчид Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжихийн өмнөх өдөр байгууллага дээрээ арга хэмжээ зохион байгуулсан байна. Энэ мэтчилэн халдвар хамгааллын дэглэм зөрчсөн үйлдэл бүү гаргаасай гэж уриалмаар байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ