Буриадад энэ сард вакцинжуулалт эхэлнэ
2021-01-05

2021 оны нэгдүгээр сард коронавирусээс хүн амыг сэргийлэх вакцинжуулалт эхэлнэ гэж Буриадын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ. 

 

"Вакцинжуулалт хийснээр коронавирусийн халдвараас хамгаалан. Вакцинд хамрагдсан хүн коронавирусийн халдвар авсан ч өвчин хүнд шатруу орохгүй. Вакцин тариулахаас өмнө эмчид үзүүлэх ёстой. Эмч даралт, халуун хэмжиж, дараа нь вакцинд илгээнэ" хэмээн Буриадын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. 

 

Вакцинжуулалтад 18 нас хүрээгүй бол мөн хөхөөр хооллож байгаа , артерын даралт ихэссэн, ханиад томууны шинж тэмдэгтэй, харшилтай, эм бэлдмэлийн харшилтай хүмүүсийг хамруулахгүй гэнэ. Вакцин хоёр тунгаар бүрдэх бөгөөд эхний тунгаас хойш 21 хоногийн дараа хоёр дахь тунг хийх аж. 

 

Энд дуулгахад, Буриадад тахлын нөхцөл байдал харьцангуй тогтворжиж байгаа гэнэ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард хоногт 270-280 халдварын тохиолдол илэрдэг байсан бол одоо өдөрт 134 халдвар илэрч байгаа аж. Даваа гарагийн байдлаар коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 26 537 болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин