ДЭМБ: Шинжээчдэд Хятад руу нэвтрэх зөвшөөрөл өгөөгүй
2021-01-06

Коронавирусийн үүслийг судлахаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид  нэгдүгээр сард Хятадад ажиллана гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан. Гэсэн ч Хятадын эрх баригчид өнөө хэр нь ДЭМБ-ын шинжээчдэд шаардлагатай зөвшөөрлийг өгөөгүй байгаа гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос  Адан Гебрейесус мэдэгджээ
 

"Хятад руу манай багийнхан нэвтрэхэд шаардлагатай зөвшөөрөл баримт бичгийг Хятадын эрх баригчид бүрдүүлээгүй гэдгийг бид өнөөдөр мэдлээ. Багийн хоёр гишүүн хэдийнэ явчихсан, харин үлдсэн хүмүүс нь эцсийн мөчид ажлаа хойшлуулж байгааг сонсоод миний урам хугарлаа" хэмээн ДЭМБ-ын тэргүүн мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр Хятадын өндөр албан тушаалтнуудтай харилцах үеэрээ энэхүү багийн ажил нь ДЭМБ-ын хувьд нэн тэргүүний зорилт гэдгийг ойлгуулсан гэнэ. 

 

ДЭМБ-ын мэдээлснээр шинэ төрлийн коронавирусийн үүслийг тодруулах зорилгоор шинжээчдийн бүлэг байгуулсан байна. Энэ бүлэгт  Орос, Япон, Катар, АНУ, Герман, Вьетнам, Австрали, Нидерланд, Их Британи, Данийн шинжээчид багтаж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
xujaag odoo xen ch duulexgyi
2021-01-06
zochin:
xujaag odoo xen ch duulexgyi
2021-01-06