Байшин шатаж хүний амь эрсэджээ
2021-01-06 12:55

Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багийн Ононгийн 2 дугаар гудамжинд байшин шатаж хүний амь эрсэджээ. 

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, цагдаагийн байгууллагын алба хаагчид 2 км замыг туулан 18:39 цагт очиж, иргэн Н-ын 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, дотор хана, тааз, эд хогшил шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан байна.

 

Уг гал түймэрт тус сумын харьяат иргэн Н /53 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус сумын цагдаагийн тасагт шилжүүлж өгчээ.

 

Shuud.mn
Сонин хачин