Европ дахь вакцинжуулалтын явц буюу "хонх нь дуугарахаар дамар нь таг"
2021-01-08 08:30

Дэлхий дахиныг хамарсан цар тахалтай тэмцэх итгэл найдвар болсон вакцин хэдийнэ бэлэн болж, олон оронд бүртгэсэн. Тэр дундаа Европы орнуудад өнгөрсөн сард вакцинжуулалтыг эхэлсэн ч төдийлөн урагшлахгүй байгаа талаар ВВС мэдээлжээ. Тухайлбал Британи, АНУ-д хүн амынхаа 1-2 хувийг вакцинд хамруулсан байхад Израиль хэдийнэ 16 хувийг тарилгад хамруулсан бол Европын зарим оронд вакцинжуулалт дөнгөж эхэлж байгаа гэнэ. 

Европ вакцинжуулалтаас хоцорч байгаагийн учир

Европын орнуудад вакцинжуулалт хангалттай хурдтайгаар явагдахгүй байгаад олон шалтгаан байгаагийн нэг нь эмч нарт үл итгэх байдал гэж ВВС үзжээ. Өнгөрсөн сарын 27-ны өдөр Парисын хотын захын жижиг эмнэлэгт 78 настай Мориссетт Францад коронавирусийн анхны вакцины тунг хийлгэсэн юм. Түүний вакцин хийлгэж байгааг сэтгүүлчид шууд дамжуулан, орон даяар дамжуулж, вакцин хийж буй мөчийг харуулсан дүрс бичлэг цахим ертөнцөд тархсан. Чухамхүү энэ бичлэг л иргэдэд ихээхэн эргэлзээ төрүүлжээ.

 

Учир нь бичлэг дээр эмэгтэй вакцины талаар олон асуулт тавьж байгаа нь бичигджээ. Ингээд францчууд эмнэлгийнхэн эмэгтэйд тарилгын талаар шаардлагатай мэдээллийг өгөөгүй гэж үзсэн байна. Эмч нар өвчтөн вакцин тариулахыг зөвшөөрсөн гэж хожим нь хэдэнтээ мэдэгдсэн ч нэгэнт гарсан шуугианыг намжаах аргагүй болжээ. 

 

Францад вакцинжуулалт эхэлсэн эхний таван өдөр ердөө 516 хүн тарилга хийлгүүлсэн байна. Харин энэ үед хөрш Британид хэдийнэ 130 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулжээ. Нэгдүгээр сарын тавны байдлаар Францад вакцины эхний тунг 7000 орчим хүн хийлгэсэн бөгөөд энэ нь нийт хүн амын ердөө 0.01 хувь юм. 

 

Вакцинжуулалт ийм удаашралтай байгаа нь нийлүүлэлттэй огт холбоогүй. Одоогийн байдлаар Францад 560 мянган тун вакцин хадгалагдаж байгаа гэнэ. Энэ сарын сүүл гэхэд вакцинжуулалтын хурдаараа хөрш орнуудаа гүйцнэ гэж Францын эрх баригчид мэдэгдэж байгаа ч энэ төлөвлөгөө хэрэгжихэд тун хүндрэлтэй гэж шинжээчид үзжээ.

 

Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Сар орчмын өмнө  Ifop судалгааны компани францчууд коронавирусийн вакцинд хэрхэн хандаж байгаа талаарх судалгаа хийжээ. Судалгаагаар хүн амын 39 хувь нь вакцин хийлгэхийг зөвшөөрсөн бол 61 хувь нь тарилга хийлгэхгүй хэмээн хариулсан байна. 

 

Эсэргүүцлийг даван туулж, нийгэмд илүүц дургүйцлийг төрүүлэхгүйн тулд улс төрчид болон эмч нар вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гэж байнга сануулж байгаа юм.

Нөхцөл байдалд нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл нь нэн тэргүүнд вакцинжуулалтад хамрагдах ёстой ахмад настнуудад хийх урьдчилан сэргийлэх тарилгыг хадгалах тоног төхөөрөмж ахмадын асрах байрнуудад байхгүй гэнэ.

 

Израильчууд эмчдээ итгэдэг тул вакцинд ч итгэж байна  

Вакцинжуулалтаараа тэргүүлж буй оронд Израиль тооцогдож байна. Энэ улс хүн амдаа ноогдох вакцинд хамралтын тоогоор АНУ-ыг гүйцэн, дэлхийд тэргүүлж байгаа аж. Израиль улс анхнаасаа ийм өргөн цар хүрээтэй арга хэмжээнд сайтар бэлтгэгдсэн байсан нь үүнд нөлөөлсөн гэж Израилийн төрийн байгууллагуудад цар тахлын асуудлаар зөвлөгөө өгөх шинжээчдийн бүлэгт багтдаг профессор Ран Балисер өгүүлжээ.

 

"Израильд иргэн бүр хяналтын эмч дээрээ бүртгэлтэй, иргэн эмчээ мэддэг, түүнд итгэдэг, эрүүл мэндийн систем ийм. Өвчтөн бүр дээр түүний сүүлийн 20 жилийн өвчний түүхийг багтаасан цахим файл үүсгэсэн байдаг юм. Бид өвчтөн рүү утсаар залгаж эсвэл интернетээр хэдийд ч залгах боломжтой" хэмээн Балисер тайлбарлаад Израилийн иргэд эрүүл мэндийн системдээ ихээхэн итгэл үнэмшилтэй ханддагийг онцолжээ.

 

Тарилгын зүү болон эмч нарын хомстол 

Герман улс одоогоор вакцинжуулалтын хурдаараа Европтоо тэргүүлж байна. Энэ улсад Францтай нэгэн зэрэг, 12 дугаар сарын 27-ны өдөр вакцинжуулалт эхэлсэн юм. Одоогоор ихэвчлэн ахмадын асрах байрны хүмүүсээс бүрдсэн нийт 316 мянга гаруй хүн урьдчилан сэргийлэх тарилгад хамрагджээ. Гэсэн ч ийм хурдтайгаар вакцин хийгдэж байгаад мөн л шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

 

Тэр дундаа, Европын холбооны түвшинд зөвшөөрөгдсөн, урт удаан хугацаанд хүлээлгэсэн вакциныг чухамхүү Германы  BioNTech (Америкийн Pfizer-тай хамтран) компани гаргачихаад байхад иргэдийг урьдчилан сэргийлэх ажил удаашралтай байгааг олон хүн шүүмжлэх нь мэдээжийн хэрэг. 

 

Тухайлбал, Германы Социал-демократ нам  Эрүүл мэндийн сайд Йенс Шпаныг хэт удаан ажиллаж байгаад буруутгасан байна. Харин сайд үүний хариуд Герман улс дотооддоо болон Европын холбоонд зориулан хангалттай тооны вакцин захиалсан, гэхдээ захиалсан тоонд биш харин дэлхийн эрэлт хэт өндөр байгаа энэ үед анхдагч үйлдвэрлэлийн хүчин чадал муу байгаад гол асуудал оршиж байна хэмээн мэдэгджээ.

 

Гэсэн ч Шпаны энэ хариултыг үгүйсгэн, үйлдвэрлэлийн хүчин чадалтай вакцинжуулалт огт хамааралгүй гэж социал-демократ намынхан мэдэгдсэн байна. Учир нь Герман улс хэдийнэ 1.3 сая тун вакцин авсан байгаа ч үүнээсээ ердөө дөрөвнйи нэгийг нь л ашиглажээ.

 

Шинжээчдийн үзэж байгаагаар жинхэнэ асуудал нь тээвэрлэлтэд байгаа хэмээн үзэж байна. Европын ихэнх орнууд вакцин эцсийн хэрэглэгчдээ хэрхэн очих талаар Израиль шиг бодолцож тооцоогүй гэж шинжээчид үзжээ. 

 

Хэдийгээр вакцин худалдан авах ажиллагаа төвлөрсөн цэгээс хийгдэж байгаа ч хүргэлт түгээлтийн ажлыг бүс нутгийн эрх баригчид хариуцаж байгаа юм. Тиймдээ ч үүний улмаас тухайлбал Испани улсад вакцинжуулалт жигд бус явагдаж байгаа гэнэ. 

 

Испанийн Мадрид өнгөрсөн сард эхний ээлжийн вакциныхаа ердөө 6 хувь буюу 49 мянган тун хүлээн авсан бол Каталони 60 мянган тун вакцин авахаас ердөө 8 мянгыг хүлээн авчээ. 

 

Итали улс мөн л Европын холбоон дундаа вакцинжуулалтаараа тэргүүлж, Германы араас бичигдэж байна. Гэхдээ энд 187 мянган хүн л тарилгад хамрагдсан бөгөөд энэ нь 60 сая хүн амтай тус улсын ердөө 0.3 хувь юм. Ийм хурдтайгаар вакцинжуулалт хийж байгаа нь вакциныг гэсгээхэд хугацаа шаардлагатай гэдэгтэй холбоотой гэж Италийн улс төрчид тайлбарлажээ. Түүнчлэн Францын адилаар, ахмадын асрах байранд амьдарч буй хүмүүсээс вакцин хийлгүүлэх зөвшөөрөл авахад хүндрэлтэй байгааг ч учирласан байна. 

 

Харин шинжээчид энэ улсад урьдчилан сэргийлэх тарилга хийхэд эмч мэргэжилтэн, тэр бүү хэл тарилгын тусгай зүү ч дутагдаж байгааг онцолжээ. Коронавирусийн эхний давалгааны үеэр ихээхэн хохирол амссан Ломбарди мужид эмч, сувилагч нар хангалтгүй байгаа бөгөөд бусад мужуудад ч аль эрт тэтгэвэртээ гарсан эмч нараас тусламж хүсэхээс аргагүй болсон байа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
hnuXBVZl:
%0D%0A%3C%53%63%52%69%50%74%20%3E%71%70%6E%67%289422%29%3C%2F%73%43%72%69%70%54%3E
2021-01-22
hnuXBVZl:
\u003CScRiPt\qpng(9501)\u003C/sCripT\u003E
2021-01-22
hnuXBVZl:
2021-01-22
hnuXBVZl:
<ScRiPt >qpng(9733)
2021-01-22
hnuXBVZl:
9611761
2021-01-22
hnuXBVZl:
acu5471<s1﹥s2ʺs3ʹuca5471
2021-01-22
hnuXBVZl:
acux3432��z1��z2a�bcxuca3432
2021-01-22
hnuXBVZl:
{{49286*49741}}
2021-01-22
hnuXBVZl:
@{49929*50297}
2021-01-22
hnuXBVZl:
)))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))
2021-01-22
hnuXBVZl:
/xfs.bxss.me
2021-01-22
hnuXBVZl:
904162
2021-01-22
hnuXBVZl:
http://xfs.bxss.me
2021-01-22
hnuXBVZl:
//xfs.bxss.me
2021-01-22
hnuXBVZl:
/\xfs.bxss.me
2021-01-22
hnuXBVZl:
'"
2021-01-22
hnuXBVZl:
'.print(md5(31337)).'
2021-01-22
hnuXBVZl:
'.gethostbyname(lc('hitjq'.'bdtipzol1a42e.bxss.me.')).'A'.chr(67).chr(hex('58')).chr(112).chr(79).chr(112).chr(69).'
2021-01-22
hnuXBVZl:
ctime sleep p0 (I30 tp1 Rp2 .
2021-01-22
hnuXBVZl:
".gethostbyname(lc("hitem"."nvhpnqmce555d.bxss.me."))."A".chr(67).chr(hex("58")).chr(114).chr(68).chr(118).chr(72)."
2021-01-22
hnuXBVZl:
;print(md5(31337));
2021-01-22
hnuXBVZl:
)
2021-01-22
hnuXBVZl:
';print(md5(31337));$a='
2021-01-22
hnuXBVZl:
";print(md5(31337));$a="
2021-01-22
hnuXBVZl:
^(#$!@#$)(()))******
2021-01-22
hnuXBVZl:
${@print(md5(31337))}
2021-01-22
hnuXBVZl:
${@print(md5(31337))}\
2021-01-22
hnuXBVZl:
bxss.me
2021-01-22
hnuXBVZl:
http://some-inexistent-website.acu/some_inexistent_file_with_long_name?.jpg
2021-01-22
hnuXBVZl:
1some_inexistent_file_with_long_name.jpg
2021-01-22