МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн даргаар М.Наранбаатарыг томиллоо
2021-01-08

 

МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн ээлжит гишүүдийн нэрс тодорч, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан М.Наранбаатарыг даргаар сонголоо.

 

УИХ-ын №44 тогтоолоор 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн эрхийн хугацаа дуусч, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөн Үндэсний зөвлөлийн дарга асан Б.Энхмандах, Үндэсний зөвлөлийн гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга Д.Цэндсүрэн, Үндэсний зөвлөлийн гишүүн Б.Батбаяр, Б.Золбаяр, З.Энхболд, Д.Нямсамбуу нарын оронд УИХ-ын №43 тогтоолоор 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс  шинээр Д.Ганболд, М.Наранбаатар, Д.Цоодол, Г.Отгонбаяр, М.Уянга, Ж.Цэсэн, Д.Оюун-Эрдэнэ нар томилогдсон юм. 

 

Харин өмнөх гишүүдээс Н.Жанцан, Б.Галаарид, Ж.Соёл-Эрдэнэ, Д.Өлзийбаатар, С.Алтанцэцэг, Д.Батсүх, В.Бат-Эрдэнэ, Х.Чилаажав нар ажиллахаар болжээ.

Сонирхуулахад, дээрх Үндэсний Зөвлөл өнгөрсөн онд 12 удаа хуралдаж, 19 тогтоол шийдвэр гаргажээ.

Мөн хяналтын зөвлөл 15 удаа хуралдаж, 12 дүгнэлт гарган Үндэсний зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-01-22
Телевизээс төрсөн тэрбумтан ш дээ.
2021-01-08
zochin:
яагаад Наранбаатар гэгч луйварчинг томилчихдог байнаа. ялзарсан нийгэм юм даа.
2021-01-08
энэ авилгачаас өөр хүн олдсонгүй юу
2021-01-08