ЭМЯ: 33 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-01-08

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.08/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 14225 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 33 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Цэргийн төв эмнэлгийн хоёр ажилтан байгаа. Бусад 31 тохиолдол нь өмнө нь гарч байсан голомттой холбоотой гэр бүлийн хавьтлууд байна." Мөнххада", Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-ийн улбаатай дамжсан халдвар илэрсэн. Мөн Ачтан эмнэлгийн ажилчдын гэр бүлийн хүмүүсээс халдвар  илэрсэн байгаа. Баянгол дүүргийн 6 дугаар хороонд  нэг орцны зургаан хүн өвчилсөн. Баянгол дүүргийн 6-дугаар хорооны 65, 43А, 57 дугаар байруудад гэр бүлийн хавьтлууд илэрч байна. Тиймээс Баянгол дүүргийн голомттой холбоотой 5-6 дугаар хорооны иргэдээс шинжилгээ авах ажиллагаа өчигдөр оройноос эхэлж зохион байгуулж байгаа.

 

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 571 болж байна. Бусад орон нутагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 897 байгаа. Сайн мэдээ 7 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1395 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 896 байгаа. Өнөөдрийн байдлаар 488 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 323 хүн хөнгөн, хүндэвтэр 150 хүнд 12, маш хүнд 3 байна. 

 

Үүнээс ХӨСҮТ-д  172  хүн хөнгөн, хүндэвтэр 74, хүнд 5, маш хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 223 хүн эмчилгээнд байна. Үүнээс 138 хүн хөнгөн, хүндэвтэр 76 хүнд 7, маш хүнд 2 байгаа. Сэлэнгэ аймагт 7 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал бүгд хөнгөн зэрэгтэй байгаа.  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 6 хүн эмчлүүлж байна.

 

Ачтан эмнэлэгт үүссэн голомттой холбоотойгоор тус эмнэлгийн ажилтан 21 хүн халдварт өртсөн байгаа. Мөн эдгээр хүмүүсийн гэр бүлийн хавьтал 18 хүн байна. Ингээд Ачтан эмнэлэгтэй холбоотой тохиолдол 39 болжээ.

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-01-22
zochin:
ene zasgiin gazar mash hurdan ogtsrkh yostoi
2021-01-09
Иргэн:
Настай хүмүүс, иргэд энэ Засгийн газрын Соёлын сайд хулгайч, шадар сайд туршлаггүй, эрүүл мэндийн сайд нь ажлаа мэдэхгүй, хууль зүйн сайд нь хүчирхийлэлийг дэмжигч, боловсролын сайд яамаа удирдах чадамжгүй байгаад маш их бүхимдаж байна. Маш сул Засгийн газар байна. Огцрох цаг ойртож байна уу гэмээр. Үл бүтэх хүмүүсээр бүрдүүлсэн ЗГ-саа болж Хүрэлсүх удахааргүй болж байх шиг...
2021-01-09
Иргэн:
Төрийн албаны туршлага байхгүй сайд нараа огцруулахгүй бол Хүрэлсүх өөрөө будаа болох нь дамжиггүй
2021-01-09
Иргэн:
Тэг зогсолт хийхгүй бол ЗГ ковидад ялгадлаа
2021-01-08
zochin:
Дарханы Засаг даргыг авчирч Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллуулъя.
2021-01-08
Иргэн:
Өвчтөн болгоныг эмнэлэг рүү чирж сүр бадруулж мөншө идэхээ болиоч Зайлшгүй үед л эмн
2021-01-08
Saya 200 myangan hunees shinjilgee avsan gej bna. Ene. 1,200,000 hun tusahgui gej naidii. Monhsaihan ,Sodbaatar 2 hereg alga sumiyabazar buur amraltaa avsan yum shig bn
2021-01-08
Ааяа:
Аь эртний л ингээд хаягийг тодорхой зароах байын шдээ
2021-01-08
j:
hurelsuhiin bagiin chadvar n sul bna. zohion baiguulalt n sul bna. chadahgui bgaa humuusteigee namagt ulam suugaad bh yum uu. 3 han saya hun. ovchin delgerehiig ulam huleegeed bga yum shig sanagdaj bna.
2021-01-08