Украинд хатуу хөл хорио эхэллээ
2021-01-08

Нэгдүгээр сарын наймны өдрөөс Украинд хатуу хөл хорио үйлчилж эхэлсэн талаар Регнум агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 24-нийг дуустал Украинд кафе, зоогийн газар, баар (хүргэлтийн үйлчилгээг зөвшөөрсөн), хүнсний бус барааны дэлгүүр, зах, театр, кинотеатр, спорт танхим, фитнес клуб, худалдааны төвүүд ажиллахгүй юм байна. Энэ хугацаанд мөн олон нийтийн арга хэмжээ, боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хажээ. 

 

Украинд Шинэ жил, Зул сарын дараа хатуу хөл хорио тогтоох талаар эрх баригчид өнгөрсөн сарын хэээр мэдэгдэж байлаа. Чухамхүү улирлын томуугийн дэгдэлттэй давхцах энэ хугацаанд коронавирусийн дэгдэлт нэмэгдэх магадлалтай тул ийнхүү хатуу хөл хорио тогтоохоор болжээ.

 

"Нэгдүгээр сарын наймнаас 24-ний хооронд Украинд хөл хорионы хязгаарлалтуудыг чангатгана. Үүнийг "Аюулгүй байдлын төлөөх өвлийн амралт " гэж нэрлэцгээе " хэмээн Ерөнхий сайд Денис Шмыгаль мэдэгдсэн байна. 

 

Өнөөдрийн байдлаар Украинд коронавирусийн халдвар авсан хүний тоо нэг саяыг давсан бол 20 мянган хүн халдварын улмаас нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-01-22