Баянгол дүүргийн 6-р хороонд нэг орцны зургаан хүнээс халдвар илэрчээ
2021-01-08

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.08/ хийлээ. 

 

Өнөөдөр шинээр 33 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Үүнээс Баянгол дүүргийн 6 дугаар хороонд нэг орцны зургаан хүн халдварт өртжээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-Халдвар илэрсэн орцны нэг тохиолдол нь "Мөнгөн Гүүр" эмнэлгийн лаборант байсан. Тиймээс "Мөнгөн Гүүр" эмнэлэгт халдварын голомтын хариу арга хэмжээ зохион байгуулах тандалт судалгаа эхлүүлсэн. Тухайн эмнэлгийн нийт эмч ажилчин, хэвтэн эмчлүүлж байсан  141 хүнийг  шинжилгээнд хамруулсан. Үүнээс нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.  32 хүнийг ойрын хавьтал гэж тусгаарласан. Мөн орцны батлагдсан нэг тохиолдол  ИНЕГ-т ажилладаг хүн байсан учраас тус газарт тандалт судалгааг үргэлжлүүлэн хийсэн. Нийт 170 хүнд шинжилгээ хийж, 20 хүнийг тусгаарлан ажигласан. Тандалт судалгаа үргэлжилж байна.

 М.Насан

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-01-22