Илон Маск дэлхийн хамгийн чинээлэг хүн болжээ
2021-01-08

Tesla, SpaceX компаниудын тэргүүн Илон Маск Блүмберг агентлагийн гаргадаг дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад нэгдүгээрт бичигджээ. Одоогийн байдлаар Маскийн хөрөнгө 188.5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа гэнэ.

 

Жагсаалтын хоёрдугаарт 187 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос бичигджээ. Тэрбээр 2017 оноос хойш энэ жагсаалтыг тэргүүлж байсан юм. Гуравдугаарт, Майкрософтыг үндэслэгч Билл Гейтс 132 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр бичигджээ. 

 

Дэлхийн хамгийн чинээлэг хүнээр тодорсон талаарх мэдээллийг сонсоод Илон Маск "Ямар сонин юм бэ? За за, ажилдаа эргээд оръё" хэмээн Твиттердээ бичсэн байна. 

 

Энд дуулгахад, 2020 оны нэгдүгээр сард Илон Маск Блүмбергийн жагсаалтын 35 дугаарт бичигдэж байлаа. Харин сүүлийн саруудад түүний хөрөнгө эрс өссөн байна. Тэр дундаа Тесла компанийн акци Маскийн хөрөнгийг ихээхн зузаатгасан бөгөөд цахилгаан машин гаргадаг энэ компанийн хөрөнгө жилийн өмнө 100 тэрбумаар хэмжигдэж байсан бол одоо 730 тэрбумаар үнэлэгдэж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
hnuXBVZl:
1
2021-01-22
e:
e
2021-01-22
hnuXBVZl:
1