Өмнөговь аймгийн Ханбогд суманд 4.2 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн “Үзүүр улаан” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т, 2020.01.07-ны өдрийн 21:12 цагт 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсжээ.
Газар хөдлөлтийн тухай мэдээллийг 21:29 цагт ООГХ-ээс Онцгой байдлын албанд мэдээлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга, “Оюу толгой” ХХК-ийн Гэнэтийн ослын хариу үзүүлэх багийн хяналтын ахлах мэргэжилтэн нараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ