Сураггүй болсон сэтгэцийн эмгэгтэй иргэний цогцсыг олов
2021-01-08 15:00

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Дөхөм багийн задгай /аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км-т, сумын төвд/ Тус сумын харьяат иргэн А 2020. 01.06-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болжээ.

 

Эрэн хайх тухай дуудлага 2020.01.06-ны өдрийн 20:35 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

 

Улмаар тус аймгийн Баяндэлгэр сумын нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд, ар гэрийнхэн 01.07-ны өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:40 цагт иргэн А /25 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ын цогцсыг тус сумын 3 дугаар багийн “Бөөгийн-Овоо” газар /гэрээс нь 11 км-ын зайтай/-аас олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-01-22
Зочин:
Сэтгэцийн өвчлөл нийгэмд өссөөр байна.
2021-01-08