Ерөнхийлөгч өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх төсөл өргөн барилаа
2021-01-08

Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 9 сарын турш хязгаарласан, нийт 38 хоног бүрэн зогсоосон зэргээс үүдэн айл өрхүүдийн амьжиргаагаа залгуулдаг орлого нь тасалдах, огт орлогогүй болох, үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дампуурах эрсдэл үүсэж, улс орны эдийн засаг туйлдан, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байна.

Цар тахлын аюул гамшгийг даван туулахын тулд ард иргэддээ мөнгөн тусламж үзүүлэх, худалдан авалтаар нь дамжуулан үйлдвэр, аж ахуйгаа санхүүжүүлэх зэрэг нэн оновчтой, тодорхой арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж буй дэлхийн улс орнуудаас манай улс туршлага судалж, цаг алдалгүй авч, хэрэгжүүлэх шаардлагатай гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төсөл, үзэл баримтлал, танилцуулгыг эндээс үзнэ үү.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
  • 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлж, төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхийг санал болгосон.
  • 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр 2021 оны улсын төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж, өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх зорилтыг хангахын тулд улсын төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
  • 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн он солигдох мөчид ард түмэндээ хандан дэвшүүлсэн мэндчилгээгээрээ дамжуулан өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилгаа дахин дэвшүүлсэн билээ.

Эх  сурвалж: president.mn

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-01-22
Х.Баттулгад:
Ард түмнээрээ бухын доодохыг хүлээлгээд өлбөрүүлээд нэг юманд хүргэдэг шүү...Тэр Трамп.Элбэгээ хоёр зөвхөн хувийн эрх ашигийн төлөө тав таван хүнээр тэнгэр тахиж чаджээ..
2021-01-11
Иргэн:
Эхлээд хэний ямар мөнгийг хэдий хэмжээгээр оруулж ирэв гэдгээ тодорхойлчих?! Дараа нь наад саналаа тавьж хуулиа гаргаад шийдчих?! юүч хийгээгүй болоогүй байхад худлаа шоудах хэрэгггүй?! Ер мөнгөгүй ЗГ-аа шахаанд оруулах, мөнгө нь байгаа ч дансыг нь улайлгах эрсдэлтэй алхам луу түлхэж дарамтлаж шоудна гэдэг төрийн хүмүүст байж болошгүй авир шүү?!
2021-01-10
engiin humuus tuildaj baina hardlaga soluorloo tataj uz, mal aa
2021-01-10
Иргэн:
Оффшороос оруулж ирсэн гэх ямарч баталгаа, үнэмшил алга. Бас юу сэдэж байгаа бол гэх хардлага төрүүлээд байна.
2021-01-09
engiin humuus tuildaj baina hardlaga soluorloo tataj uz, mal aa
зочин:
энүүн шиг худлаа үг байхгүй бүү хуурт ард иргэдээ
2021-01-09
зочин:
энүүн шиг худлаа үг байхгүй бүү хуурт ард иргэдээ
2021-01-09
Хөл хорионы үед цалингаа авч бсан бүх хүмүүст өгөх хэрэггүй. Бас хүнсний худалдаа эрхлэгчид ёстой нэг хамгийн сайхан нь байсан байхдаа. Эдгээрээс бусдад нь тараавал сайн бна
2021-01-08
зочин:
Ерөнхийлөгчид маш их баярлаж байна. Тэтгэвэрийн зээлийг шийдвэрлэж өгсөн. Ажил нь зогсоод байгаа хувийн хэвшлийнхэнд 1,0 сая төгрөг маш их хэрэгтэй байна. Хүрэлсүх яагаад намчирхаад байгаан бэ. Ард түмнийхээ маьдралыг бодооч. Монгол хүн Монгол хүн шиг байж Монгол улс оршин тогтноно шүү
2021-01-08
Зочин:
Энэ мөнгийг хэрэв тараавал цалингаа авч буй төрийн албан хаагчид арай өгөхгүй байлгүй дээ. Хүнсний худалдаа эрхлэгчид бас авах эрхгүй биздээ. Хамгийн их орлоготой байсан хүмүүс хүнснийхээ. Ямарч орлогогүй бсан бусад өрхүүдэд өгсөн нь дээр.
2021-01-08
zochin:
munguu belneer avna shvv,zarim neg ni uruu darna,surgaltiin tulvur hiine,emee avch uuna,geh met.
2021-01-08
Harin tiimee.
2021-01-08
Nam bus irgen:
Bitgii hudlaa songuuliin show hiigeed bai. Ene ond tuluh ur zeelee yah gej baigaam. Urund barigdaj utund iduulj baij.
2021-01-08
Бат:
Орж ирсэн мөнгө байгааюм уу. Сонгууль болтол ирэхгүй бол худлаа чрьсан болно .сонгуулиас өөр бодох юм алга уу
2021-01-08
Зочин:
ГАНЦ ХОЁР ХҮНСНИЙ ҮЙЛДВЭЭ ДЭМЖИХ БОДЛОГО БАЙЖ БОЛОХГҮЙ ӨГӨХ ГЭЖ БАЙВАЛ БАРАА ТАВААРЫН НЭР ЗААЖ ЯАХ ГЭСЭН ЮМ ХҮН ЮУ Ч АВЧ БОЛНО Ш ДЭЭ. ЕР НЬ БОЛ ХҮНС ТЭЖЭЭЛИЙН ХОМСДОЛД ОРСОН ӨРХ АЙЛ БАЙГААГ ОЛЖ ӨГВӨЛ БУЯН БОЛНО. ӨРХ БҮРД ГЭХЭЭР УИХ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧ ТЭРБУМТАНГУУД МЯНГАТ МАЛЧИД ТОМ ТОМ КАМПАНИТАЙ ӨРХ БҮР АВЧ ТААРНА ТЭГЭЭД БОДОХООР ДЭМИЙ ДЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧ ӨДРИЙН ОРЛОГООРОО АМЬДАРДАГ АЙЛ ӨРХӨД. ГЭВЭЛ ЗӨВ САНААЧЛАГА БОЛНО. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ДЭВШИХ ХҮН СОНГУУЛЬ БОЛОХ ГЭЖ БАЙХАД ӨРХ БҮРД САЯ ТӨГРӨГ ӨГНӨ ГЭЭД ТОГТООЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИНА ГЭДЭГ БОЛЖ БАЙГААМ УУ.
2021-01-08
Harin tiimee.
Kenchbish:
Хүсэлт гаргасан өрх бүрт олгосон нь дээр байх аа Тэгээз ч сар сард хуваарилж олгохгүй бол Цагаан сараар бүгдийг гөвчихөөд 4 сард турж үхлээ гэж хашгирах байх даа
2021-01-08
Хөл хорионы үед цалингаа авч бсан бүх хүмүүст өгөх хэрэггүй. Бас хүнсний худалдаа эрхлэгчид ёстой нэг хамгийн сайхан нь байсан байхдаа. Эдгээрээс бусдад нь тараавал сайн бна
Баяраа:
Чи талх чихрийн талх боов, мах импексийн мах, махан бүтээгдэхүүн авахгүй л бай л даа, мал аа!
2021-01-08
Зочин:
Сонгуулийн өмнө оноо авах бас талх мах гурилаа ваучeраар борлуулах гээд энэ мөн ч их улайрч байнаа.
2021-01-08
Баяраа:
Чи талх чихрийн талх боов, мах импексийн мах, махан бүтээгдэхүүн авахгүй л бай л даа, мал аа!