Б. Цолмон: Монгол Улс 1000 хүн ам тутамд 211 PCR шинжилгээ хийсэн байна

ХӨСҮТ-өөс covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ.
ХӨСҮТ-ийн тархвар судлаач Б. Цолмон:
-Графикаас харвал Монгол Улсын 1000 хүн ам тутамд 211 PCR шинжилгээ хийсэн байна. Үүнээс харахад ДНБ ойролцоо улс орнуудтай харьцуулж харвал шинжилгээнд өндөр үзүүлэлттэй хамруулсан байгаа. Мөн БНСУ, Япон улсаас олон тооны хүнийг шинжилгээнд хамруулсан байна. Өөрөөр хэлбэл хүн амын дунд коронавирус илрүүлэх шинжилгээг өргөн хүрээнд хийж байгаа.
Сүүлийн долоо хоногийн дунджаар үзвэл манай улс нэг сая хүн дутамд 7,8 хүнд коронавирус илэрсэн байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ