Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хачирхалтай хоолны дэглэмүүд
2021-01-09

Хүмүүс цаг үргэлж л их идэж, гэхдээ таргалахгүй байхыг хүссээр ирсэн. Тиймээс өнөөдөр ихээхэн дэлгэрч, "трэнд" болоод байгаа мэт санагдах хоолны дэглэмүүд орчин цагт л гэнэт үүсчихсэн эд биш. Гэхдээ дээхэн үед хүмүүс биеийн онцлогийн талаарх харьцангуй бага мэдлэгтэй байсны улмаас турах аргууд нь заримдаа үр дүнгүй, тэр бүү хэл нэн аюултай дэглэмүүд ч зохиодог байж

 

Лорд Байроны дэглэм 

Хамгийн эртний дэглэм бол Лорд Байроны гэх хоолны дэглэм бөгөөд бүх хүнсний бүтээгдэхүүнийг уксусанд дэвтээж идэхийн дээр уксустай ус уудаг байж. Ингэж хоол идсэнийхээ дараа тэрбээр хэдэн давхар ноосон хөнжлөөрөө өөрийгөө ороон хөлөрдөг байсан гэнэ. Яруу найрагч амьд ахуйдаа ч ихээхэн алдартай байсан тул олон залуус түүний амьралын хэв маягийг дуурайн, лорд Байрон шиг туранхай, цонхигор царайтай байхыг хүсдэг байсан аж.

 

Эмчилгээний байдлаар зажлах арга

XIX зууны сүүл үед Гораций Флетчер гэгч эр хүнсийг маш удаан зажлах хэрэгтэй гэдэгт итгүүлэх гэж их л хичээсэн гэдэг. Түүний үзэж байгаагаар хүнсийг амт нь арилах хүртэл ойролцоогоор 100 удаа зажилж, дараа нь л залгих хэрэгтэй гэнэ. Энэ аргын тусламжтайгаар архинд донтох өвчин, солиорол зэрэг олон өвчнийг эдгээж болно гэж  Флетчер итгэлтэй байсан аж. Гэсэн ч хожим нь эмч нарын батласнаар, ийм дэглэм бие организмд сөрөг нөлөөтэй, биен дэх тэнцвэрийг алдагдуулдаг юм байна. 


Шерри

1955 онд Барбара Тейлор гэх эмэгтэй галбираа хадгалахын тулд хоол идэх бүрийнхээ дараа Испанийн хатуу цагаан дарс болох Шерри уух ёстой гэсэн дэглэмээ ихээхэн түгээсэн гэдэг. Үүнд шинжлэх ухаанч баталгаа байхгүй гэдгийг өгүүлэх нь илүүц биз. Ямар ч тус нэмэргүйн дээр хоол бүрийнхээ дараа хатуу дарс уух нь гоолиг байхад биш согтууруулах ундаанд донтох байдалд л хүргэж болох юм. 

 

Палеолитын дэглэм

Эрүүл чийрэг биетэй байхын тулд яг л өвөг дээдэс шиг л хооллох ёстой гэж үздэг хүмүүс бий. Өөрөөр хэлбэл, тариалалтаар ургуулсан бүх ногоог үгүйсгэн, ердөө л махыг нэгдүгээрт тавьдаг. Энэ дэглэм нь бие организм дахь амин дэмийн тэнцвэргүй байдал үүсгэн, ямар ч ашиг тус авчирдаггүй гэж эмч нар анхааруулдаг юм. 

 

Хөвөн бөмбөлөгтэй дэглэм 

2010-аад оны үед шүүс, смүтид хөвөн бөмбөлөг норгон, дараа нь түүнийгээ иддэг хөдөлгөөн ихээхэн гарч байжээ. Хүнсний бус зориулалтын зүйл идсэнээр ямар ч ашиг тусгүй гэдгийг хэлэх нь ч илүүц. Бие организм хөвөнг боловсруулж чадахгүйн дээр нэн хортой нөлөө ч үзүүлэх эрсдэлтэй гэнэ. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-01-22
Зочин:
Монголчууд, ялангуяа одоо ч гэсэн хөдөөнийхөн ихэвчлэн махыг л нэгдүгээрт эрхэмлэж, ногоо иддэггүй. Тэглээ гээд амин дэмийн дутагдалд ордоггүй ш дээ.
2021-01-09