Ойрын хавьтал гэж үзэн тусгаарласан 13 хүнээс вирус илэрлээ
2021-01-09

Эрүүл мэндийн яамны коронавирусийн нөхцөл байдлын цаг үеийн ээлжит мэдээллийг хийлээ. 

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид  сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 13,773 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Үүнээс 13 хүний шинжилгээний хариу эерэг гарч коронавирус илэрлээ.

 

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд өмнөх халдваруудын хавьтал гэж үзэж тусгаарлагдсан хүмүүс байна" гэлээ. 

 

Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн тохиолдол 1408 боллоо. Үүнээс 896 хүн эдгэрээд байгаа бол одоогоор 501 хүн эмчлэгдэж байна. 

Shuud.mn
Сонин хачин
hnuXBVZl:
1
2021-01-22
e:
e
2021-01-22
hnuXBVZl:
1