Ким Жон Ун: АНУ БНАСАУ-ын гол дайсан
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ыг гол дайснаа хэмээн дахин нэрлээд, Пхеньянд чиглэсэн Вашингтоны нөхөрсөг бус бодлого Цагаан ордныг хэн тэргүүлэхээс үл хамаардаг хэмээн онцолсон байна.
Ийм мэдэгдлийг тэрбээр нэгдүгээр сарын тавны өдөр нээлтээ хийсэн Солонгосын Хөдөлмөрийн намын VIII чуулган дээр хийсэн гэж Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг дамжуулжээ.
Ким Жон Ун Хойд Солонгос цэргийн технологио хөгжүүлж, батлан хамгаалахад зориулсан цөмийн хүчээ нэмэгдүүлэх ёстой гэж мэдэгдсэн байна. Гэхдээ "дайснууд" түрүүлж цохилт өгсөн тохиолдолд л БНАСАУ-ын арми цөмийн зэвсгээ ашиглана гэж цохон тэмдэглэжээ.
Түүнчлэн, Америк Хойд Солонгостой харилцаагаа сайжруулах хүсэлтэй бол "дайсагнасан бодлогоосоо татгалзах ёстой" хэмээн Ким Жон Ун мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ