Ажилгүйдлын тэтгэмжээ нэхэмжлэх иргэд Нийгмийн даатгалын санд ачаалал үүсгэж магадгүй
2021-01-09
Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд "Covid-19" цар тахлын улмаас зарласан хатуу хол хорио, удаа дараагийн тодорхойгүй шийдвэрүүд нь бизнес эрхлэгчид, ААН-үүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, өр зээлд баригдуулж, ажлын байраа цомхотгохоос өөр аргагүйд хүрээд байгааг онцолсон байна. 

 

Үүсээд буй хүнд нөхцөл байдлаас цаг алдалгүй, хохирол багатай гарахын тулд дараах хүсэлтийг УИХ, Засгийн газарт хүргүүлжээ. Үүнд:

 

  • Үйл ажиллагаа нь бүрэн зогссон, ихээр хязгаарлагдсан салбарын бизнест богино хугацааны ажилгүйдлийн эсрэг санхүүгийн дэмжлэг үзүүлэх,

 

  • Зээлийн хүүгийн 100 хүртэлх хувийг тодорхой хугацаанд төрөөс санхүүжүүлэх,

 

  • Хилийн боомтуудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийн дор хэвийн явуулах,

 

  • Үйл ажиллагаа нь зогсчихсон үйлчилгээний салбаруудыг үл хөдлөх хөрөнгө болон газрын төлбөрөөс чөлөөлөх,

 

  • 2021 оны төсвийг тодотгож, төсвийн үр ашиг багатай, нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтын зардлыг танаж, эдийн засгаа дэмжих арга хэмжээ авах

 

  • Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулах 

 

Эдгээр арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол эргэлтийн хөрөнгөгүй, орлогогүй, удаан хугацааны турш хөл хорионы журмыг хэрэгжүүлсэн ААН татвар төлөгчид ажилтнаа цомхотгоод зогсохгүй дахин сэргэхгүйгээр бизнесээ хаах, дампуурлаа зарлахад хүрсэн.

 

Олноор цомхотголд орсон иргэд ажилгүйдүүлын тэтгэмжээ нэхэмжилж Нийгмийн даатгалын санд ачаалал үүсгэхүйц нөхцөл байдал үүсээд байгааг тус мэдэгдэлд тусгасан байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-01-22