Халдварын голомтоос ирсэн орны гудас, матрасыг халдваргүйжүүлж устгалд оруулж байна
2021-01-09

 

Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 2135 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

 

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2021.01.08-ны 06:00 цагаас 2021.01.09-ний 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 167,006 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 15 объектын 7109 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

 

ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР: Улсын хэмжээнд 43 байранд 1799 хүн тусгаарлан ажиглаглалтад байна. 2021 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр 600 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусчээ. Увс аймагт тусгаарлан ажиглах байраар бэлтгэсэн нэг байранд хийсэн хяналтаар Халдвар хамгааллын бүсийг тогтоогоогүй, тэмдэглэгээ хийгээгүй, Хувцас, хамгаалах хэрэгслийн нөөц, хүнсний нөөцийн бэлэн байдлыг хангаагүй, Тусгаарлан ажиглах байранд ажиллах хүмүүсийг сургалтад хамруулаагүй, дадлагажуулаагүй зэрэг зөрчил илрүүлэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авчээ.

 

 

Элемент ХХК-д хяналт шалгалт хийхэд үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, машин техник хэвийн, үйлдвэрийн хүчин чадлын 11 хувь, хог хаягдал зөөвөрлөх тусгай зориулалтын автомашины 70 хувь, нийт ажиллагсдын 97 хувийг ашиглаж байна.

 

Хог хаягдал тээвэрлэх автомашины жолооч нарыг коронавируст халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлогооны ПГУ шинжилгээнд хамруулсан, хамгаалах хувцас, бээлий, амны хаалт, нүүрний хаалтаар бүрэн хангасан байна.

 

Эмнэлгийн аюултай хог хаягдлыг булах тусгай цэг дээр ил задгай хаясан эмнэлгийн гаралтай хог хаягдалгүй, бүрэн булж устгасан бөгөөд халдварын голомтоос ирсэн орны гудас, матрасыг халдваргүйжүүлж, хатуу хог хаягдалтай хамт устгалд оруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
hnuXBVZl:
1
2021-01-22
e:
e
2021-01-22
hnuXBVZl:
1