Л.Эрдэнэчулуун: Номын худалдаа, ТҮЦ-ийг нээх боломж үгүй
2021-01-09

Улаанбаатар хотод тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бага зэрэг бууруулах шийдвэр гаргалаа.

 

Ингэхдээ 18 салбарын үйл ажиллагааг нээхгүй гэдгийг албаныхан хэлж байна. Тухайлбал түргэний үйлчилгээний цэг, номын худалдааг нээх боломжгүй тухайд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун тайлбар хийв. 

 

Тэрбээр "Номын худалдаа нээхгүй. Учир нь ахуйн болон соёлын барааны тасгийн худалдааг нээх боломжгүй. Ном бол соёлын бараа. Мөн Улаанбаатар хотод 1000 гаруй ТҮЦ бий. Хүнсний болон хүнсний аюулгүй байдлыг ноцтой зөрчсөн бараа, бүтээгдэхүүн худалдаалдаг, ариун цэврийн стандарт шийдэгдээгүй, эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэм сахих нөхцөл байхгүй учраас нээх боломжгүй" гэв. 

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-01-22
Kenchbish:
Соёлын зарим барааны худалдааг үсчнээс түрүүлж нээмээр санагдаж байна Гэртээ байгаа хугацааг ном ( хуучин номын худалдаа биш шүү) уншиж хөгжим сонсож DVD үзэж соён гэгээрүүлэх ажил нэн тэргүүнийбус ууу? Номын дэлгүүр ТҮЦ биш тэгээд ч манай монголчууд номын дэлгүүрт хуушуурын худалдаа шиг бөөгнөрөл үүсгэхгүй болов уу даа
2021-01-10