ШУУД: 21 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-01-10

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.10/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 22993  хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 21 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, нэг тохиолдол нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч байна. Ингэсэнээр манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 409 болж байгаа. Мөн ХӨСҮТ-ийн нэг сувилагч коронавирусийн халдварт өртсөн байна. 19 тохиолдол нь шинээр үүсээд буй голомтоос бүртгэгдсэн. Үүнд Баянгол дүүргийн 6-р хорооны 65,12-р байранд байгаа 8 хүний давтан шинжилгээ, "Мөнххада" компанийн нэг ажилтан, гэр бүлийн дөрвөн хүний шинжилгээ, "Ачтан" эмнэлгийн нэг ажилтны гэр бүлийн хавьталуудын шинжилгээнд тус тус коронавирус илэрсэн. Тухайн гэр бүлийн хүн нь "Сонгдо" эмнэлэгт лабораторийн эмч ажилтай хүн байна. бусад нь гэр бүлийн хавьтлын шинжилгээнд коронавирус илэрсэн байгаа.

 

Сонгдо эмнэлгийн нийт эмч ажилчид, үйлчлүүлж байсан 160 хүнд шинжилгээ хийсэн. Тандалт судалгаа үргэлжилж байгаа.

 

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 603 болж байна. Бусад орон нутагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 929 байгаа.  Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1429 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 896 байгаа. Өнөөдрийн байдлаар 522 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 380 хүн хөнгөн, хүндэвтэр 127 хүнд 13, маш хүнд 2 байна. 

 

Үүнээс ХӨСҮТ-д  189  хүн хөнгөн, хүндэвтэр 68, хүнд 5, маш хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 204 хүн эмчилгээнд байна. Үүнээс 136 хүн хөнгөн, хүндэвтэр 59 хүнд 8, маш хүнд 1 байгаа. Сэлэнгэ аймагт 7 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал бүгд хөнгөн зэрэгтэй байгаа.  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 48 хүн эмчлүүлж байна.

 

"Мөнххада" компанийн ажилчид болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд коронавирусийн халдварт өртсөн.  Үүнээс 8 ажилтан, гэр бүлийн хавьтал 16 хүн нийт 24 тохиолдол бүртгэгдсэн.

 

Ойрын хавьтал 1328 хүн байсан. Үүнээс ажиглалт тандалтын хугацаа дууссан, шинжилгээний хариу сөрөг гарсан 234 хүнийг өчигдрөөс гэрийн ажиглалт тандалтад оруулсан. Ингээд ойрын хавьтал 1094 хүн байна. Хоёрдогч хавьтал 2050 хүн бий.

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-01-22
Zochin:
Unshaad oilgoson GUI ee
2021-01-10
Emneleg:
За одоо Сонгдо эмнэлэгт халдвар тарсан байх вий?
2021-01-10