Эрх баригчид хүсвэл зээлийн хүү буурч, өрх бүрд сая төгрөг очно
2021-01-11

Өрх бүрд оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр нэг  сая төгрөгийн  дэмжлэг үзүүлэх Монгол Улсын ерөнхийлөгчийн  санаачлага ажил хэрэг болоосой. УИХ-аас уг тогтоолын төслийг баталж нааштай шийдвэр гараасай гэсэн иргэдийн итгэл тээсэн хүлээлт, түүнчлэн УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан аж ахуй нэгжийн зээлийн хүүг бууруулах хуулийн төсөл өргөн барьсан зэрэг нь өнгөрч буй долоо хоногийн хувьд эдийн засаг талаас таатай мэдээллүүд байв. Гэвч  Сангийн сайдын “оффшор бүсээс төрийн санд ямар ч мөнгө орж ирээгүй” гэж цахим хуудаснаа жиргэсэн албан бус мэдээлэл урам хугалсан гэж хэлж болно. Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхэд 900 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Ямар ч байсан УИХ-аас тогтоолын төслийг баталбал энэ дэмжлэг ерөнхийлөгчийн сонгууль болохтой  зэрэгцээд хэрэгжих магадлалтай. Ингэснээр өрх бүрд томоохон дэмжлэг болох нь тодорхой.

 

Харин аж ахуйн нэгжүүд дампуурлаа зарлаж, ажилтнаа халахад хүрээд байгааг МҮХАҮТ мэдэгдлээ. Мэдэгдэлд  “COVID19 цар тахлын хатуу хөл хорио, удаа дараагийн тодорхойгүй шийдвэрүүд нь бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, өр зээлд баригдуулж, ажлын байраа цомхотгохоос аргагүй байдалд хүрлээ. Компаниудын хувьд нөхцөл байдлыг харгалзан үзэж өнөөдрийг хүртэл бүтэн жилийн турш өөрсдийн хамаг нөөц боломжоо шавхаж, тэсэж тэвчиж ирлээ. Үүнээс цааш ажиллах, үйл ажиллагаагаа явуулах санхүүгийн боломжгүй болж, мухардалд ороод байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа бүрэн зогссон, ихээр хязгаарлагдсан салбарын бизнест богино хугацааны ажилгүйдлийн эсрэг санхүүгийн дэмжлэг үзүүлэх, зээлийн хүүгийн 100 хүртэлх хувийг тодорхой хугацаанд төрөөс санхүүжүүлэхийг хүсчээ.

 

Энэ мэдэгдэл нь аж ахуйн нэгжүүд аргагүй байдалд орсон нь харагдаж байна. Үүнтэй зэрэгцэж УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан аж ахуйн нэгжүүдийн бизнесийн зээлийн хүүг 50 хувь хүртэл бууруулах тогтоолын төсөл УИХ-д өргөн барьсан нь цаг үеээ олсон гэж болно.

 

Одоогоор аж ахуйн нэгжийн зээлийн хүүгийн төлбөр 1.4 их наяд болоод байна.  Уг хуулийн төсөл батлагдах үндэслэл нь хагас жилийн зээлийн хүүгийн төлбөрийг 50 хувиар бууруулъя гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зургаан сарын зээлийн хүүгийн төлбөр нь 700 тэрбум болно. Үүний 50 хувь буюу 350 орчим тэрбум төгрөгийг төрөөс дэмжлэг, татаас хэлбэрээр аж ахуйн нэгжүүдийг энэ хэцүү үед зээлийн хүүгийн дарамтаас нь чөлөөлөхийг зорьсон агуулгатай аж.Тодруулбал, 350-370 орчим тэрбум төгрөгийн бондыг Сангийн яам гаргаад, түүнийг нь Монголбанк худалдаж авах байдлаар хэрэгжүүлнэ. Монголбанк жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийнхөө хүрээнд 320 тэрбум орчим төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлэх боломж байгаа гэж харжээ.

 

Нөгөөтэйгүүр, хувийн хэвшлийн ажилтнуудын цалингийн 50 хувийг төрөөс өгөх хэрэгтэй. Энэ мөнгөө ажиллахгүй байгаа төрийн ажилтнуудын цалингийн 50 хувиас олгох нь зөв. Мөн 2021 оны төсвөө яаралтай тодотгох хэрэгтэйг нэр бүхий эдийн засагч хэлсэн.  Энэ онд эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээлд эерэг өөрчлөлтүүд олон болно. Гагцхүү манайх үүнийг ашиглаж эдийн засгаа тэтгэх боломжоо хэр зэрэг ашиглахаас шалтгаална гэдийг олон улсын болон манай эдийн засгийн экспертүүд хэлсээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
hnuXBVZl:
1
2021-01-22
hnuXBVZl:
1
2021-01-22
e:
e
2021-01-22
hnuXBVZl:
1
Бяанаа:
тийм чадвартай юм бол эртхэн оруулж ирэхгүй яасийн, сонгууль дөхөнгүүт ийм балай юм яриж олны толгой эргүүлж санасандаа хүрнэ санаатай
2021-01-12
hnuXBVZl:
1
Бяанаа:
тийм чадвартай юм бол эртхэн оруулж ирэхгүй яасийн, сонгууль дөхөнгүүт ийм балай юм яриж олны толгой эргүүлж санасандаа хүрнэ санаатай
2021-01-12
X:
Бухын доодохыг хүлээсэн сэтгэхүйтэй ард түмэнтэй байлгах тим Тоглоомын улсыг л цогцлоогоод бгаа дээдсүүд юмдаа.Одоо бас нэг гадаад өвгөний өвөр дулаалсан бүсгүйгээр энэ улсыг бузарлаад тэгээд дампуураад мөхлийн замдаа орох байх ум сайн амгалан болтугай...
2021-01-11
Dyt:
Battulga Owshoor dansand baigaa munguu abchir ard tumendee taraa
2021-01-11
ахр:
Өгвөл ЦАГААН сарын дараа өгөхгүй бол найрлаад дусгах юм бна дөө
2021-01-11
Hutsmoi
2021-01-11