Явган зорчигчийг мөргөөд зугтсан согтуу жолоочийг илрүүлжээ
2021-01-11

 

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021.01.09-10-ны өдрүүдэд нийт 193 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 136 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй байна.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 74 жолооч илрүүлсний 28 нийслэлд, 46 орон нутагт тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

 

Тухайлбал 2021.01.10-ны өдрийн 18.06 цагийн орчимд СХД-ийн 36 дугаар хороо  Алтан овооны зам, Улиастай их дэлгүүрийн урд замд Toyota Vitz маркийн автомашины жолооч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 0.89%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч Л мөргөж, ослын газрыг орхин явсанг шуурхай илрүүлэн шалгалтын ажиллага явагдаж байна.

 

Хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хурдыг зам орчны нөхцөл байдалд тохируулан оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
hnuXBVZl:
1
2021-01-22
e:
e
2021-01-22
hnuXBVZl:
1