Хүндэтгэх шалтгаангүй бол хотоос гаргахгүй
2021-01-11

Улаанбаатар хотод тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлыг зэргийн өнөөдрөөс /2020.01.11/ сулруулж байна.

 

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг сулруулсан ч Улаанбаатар хотод коронавирусийн голомтод бүс нутаг тул хотоос гарах хөдөлгөөн хаалттай хэвээр байгаа. Улсын Онцгой комиссын шийдвэрээр хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг л PCR шинжилгээний хариуг хөдөө, орон нутагт зорчуулж буй. 

 

Тиймээс хувийн ажлаар хөдөө, орон нутгийг зорих боломжгүй юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин